x

Жүдо бөхийн УАШТ-д "Хилчин" спорт хороо багаараа тэргүүллээ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 34, холимог багийн 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод боллоо.

33 байгууллагын 320 орчим жүдоч өрсөлдсөн энэхүү тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн ангиллаар аваргуудаа тодруулав. Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, орон нутагт жүдо бөхийн спортыг жигд хөгжүүлэх зорилготой зохион байгуулсан тус тэмцээнээс Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль багийн дүнгээр тэргүүлсэн бол түүхт 80 жилийн ойтойгоо золгож буй Батлах хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хороо хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэнээр удааллаа. Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооныхон хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл эхний гурав багтсан. Хоёр алт, нэг мөнгөтэй “Гүрү дожо”, нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэлтэй “Женко” клуб айрагдсан байна. Нийт 33 клуб, дэвжээ, спорт хорооноос 17 нь ямар нэгэн медаль хүртлээ.

2026 оны УАШТ-ээс зургаан шинэ аварга төрсөн бөгөөд шилдэг жүдочоор 66 кг-ын жинд түрүүлсэн К.Ёолк, -78 кг-д түрүүлсэн Ж.Урангоо нар шалгарсан юм. Мөн энэ жилээс эхлэн Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн хошой аварга, Азийн наадмын хүрэл медальт, гранпри тэмцээний гурван алтан медальт, олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгд өөрийн барилддаг байсан -78 кг-ын жинд түрүүлсэн тамирчинд жил бүр нэрэмжит шагналаа олгохоор болсон. Тэгвэл анхны шагналыг “Орхон ирээдүйн одод” дэвжээний залуу тамирчин Ж.Урангоо гардлаа. Харин тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин, БНСУ-аас урилгаар ирж ажилласан Хан Сун Нам нарыг тодруулжээ. Улсын аваргад түрүүлсэн тамирчдыг ирэх дөрөвдүгээр сарын 16-нд БНХАУ-д болох насанд хүрэгчдийн ААШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх олгосныг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлалаа.

Үүнээс гадна холимог багийн УАШТ-д 80 жилийн түүхтэй “Алдар” спорт хороо түрүүлж, аваргаа хамгаалах зорилготой байсан “Хилчин” удаалсан бол “Сүлд”, “Женко” хүрэл медалиар энгэрээ мялаав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top