x

Монголд анх удаа хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ

Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ.

Энэхүү эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг Н.Оюундэлгэр ахлагчтайгаар санаачлан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Туркийн “Медикал Парк” эмнэлэг, ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлжээ. УНТЭ-ийн уг баг өмнө нь цусны хавдартай насанд хүрэгчдийн 36 тохиолдолд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн туршлагатай аж. Эмчилгээний явцад ЭХЭМҮТ-ийн удирдлага, Хүүхдийн цус, хавдрын тасгийн эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, Туркийн нэр хүндтэй эмч, мэргэжилтнүүд болох профессор Тунч, доктор Башак, мөн менежер Сапта нар арга зүй, мэргэжлийн зөвлөгөөг өгсөн байна. Эмчилгээ хийлгэсэн 15 настай Мичидмаа охин нь таван настайдаа цусны хавдраар оношлогдож есөн жилийн турш эмчилгээ хийлгэн, өвчин нь удаа дараа сэдэрч байсан бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа биеийн байдал нь сайжирчээ.

Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд жилд 150-200 тохиолдол, үүнээс хүүхдийн цусны хорт хавдрын 50-60 орчим тохиолдол оношлогдож байна. Цусны хавдрын үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад 350-500 сая төгрөгөөр хийдэг. Харин Монгол Улсад анх удаа амжилттай хийж эхэлснээр иргэдийн гадаад руу урсах зардлыг бууруулах, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах бодит боломж бүрджээ. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, ялангуяа хүүхдийн цус, хавдрын тусламж үйлчилгээний чадавхыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болсныг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Туркийн “Медикал Парк” эмнэлгийн багтай хамтран цусны үүдэл эс шилжүүлэн суулгах гурван эмчилгээг хийхээр төлөвсний эхнийх нь амжилттай болжээ. Тэгвэл дараагийн хүүхдэд эмчилгээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Мөн Туркт үүдэл эсийн эмчилгээний чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах зэргээр хамтран ажиллах юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ярихдаа, “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний зардал 70 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас даадаг. Үүдэл эс шилжүүлэн суулгасан багийнхан уг эмчилгээний бодит өртөг нь 120 сая гаруй төгрөг болж байгааг өнөөдөр танилцуулсан. Иймд эмчилгээний бодит өртгийн судалгааг дахин хийж, ЭМДҮЗ-өөс эмчилгээний зардлын өртгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах боломжтой” гэв.

Харин Төрийн соёрхолт, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэр, “Энэ бол эмч бидний хүсэн хүлээсэн сайхан өдөр байлаа. Бид ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран Монголд анх удаа хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийв. Турк эмч нар мэс заслаас хойш нэг сарын дараа өвчтөнөө эргэн ирж, олон нийтэд хандаж мэдээлэл хийж байгаа нь энэ. Өвчтөн болох 15 настай охин маань 10 жилийн турш цусны хавдар гэдэг өвчнөөр шаналж явсан. Энэ хүүхдэд үүдэл эсийг нь шилжүүлэн суулгаж, өнөөдөр бүх эс нь эрүүл хүний түвшинд ирсэн байгааг өнгөрсөн баасан гарагийн шинжилгээний хариугаар харж, бахархаж байлаа” гэв.

Тэгвэл УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Б.Хишигжаргал, “Эрүүл мэндийн даатгалын газрын эдийн засгийн албаны гаргасан тооцооллоор 2014 онд 60, 70 сая төгрөг гэж тогтоож байсан. Өнөөдрийг хүртэл даатгалаас энэ үнээрээ хөнгөлж байгаа. Энэ хооронд ам.долларын ханш, инфляц хэдэн хувиар өссөн. Ингэхээр энэ эмчилгээний өртөг хаанаа ч хүрэхгүй байгаа. УНТЭ өөрөө тендер зарлаж, эм эмнэлгийн хэрэгслүүдээ худалдан авдаг. Энэ өртгөөр тендерт оролцох компани, аж ахуйн нэгж байдаггүй. Тиймээс бид гадаадын олон улсын байгууллагаас тусламж гуйх хэлбэрээр энэ мэс заслыг хийж, өдий зэрэгтэй явж байна гэсэн үг. Туркийн “Медикал Парк” эмнэлэг хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслаараа алдартай. Биднийг тэнд очиж, эмнэлэгтэй нь танилцаж байхад Монгол Улсаас 10 орчим хүүхэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэж байсан. Бид ярилцаад, хамтран Монгол Улсад энэ төрлийн мэс заслыг хийх саналыг тавьж, эх орондоо амжилттай хийлээ. Өндөр өртөгтэй мэс заслыг эх орондоо 120-130 сая төгрөгөөр хийх боломжийг бүрдүүллээ. Энэ ажлыг төр засгаас дэмжиж, мэс заслын үнэлгээг зөвөөр тогтоосноор олон хүнийг эрүүл саруул болгох боломж бүрдэнэ” хэмээн ярилаа.

ЭХЭМҮТ-ийн удирдлага болон цусны эмгэг, хавдар судлалын багийн эмч нарын мэдээлснээр, Монгол Улсад жил бүр дунджаар 100 орчим хүүхдэд шинээр хорт хавдар оношилдог бөгөөд тэдгээрийн дийлэнх хувийг цусны хорт хавдар эзэлдэг байна.

Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлснээр хүүхдүүдийг гадаад улс зорих хэрэгцээ буурч, оношилгоо, эмчилгээний үр дүн сайжрах, урт хугацаанд амьдрах боломж нэмэгдэх чухал нөхцөл бүрдэнэ.

Мөн CD34 үүдэл эс тоолох урсгал цитометрийн шинжилгээг дотооддоо амжилттай нэвтрүүлснээр үүдэл эсийг шууд, хөлдөөж хадгалан эмчилгээнд ашиглах боломж бүрдэж, хүүхдийн цусны хавдрын оношилгоо, эмчилгээний чанар шинэ шатанд гарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 2 цаг 27 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 2 цаг 28 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 2 цаг 29 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 31 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 2 цаг 31 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 2 цаг 34 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 4 цаг 42 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 43 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 4 цаг 47 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 4 цаг 48 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 6 цаг 56 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 6 цаг 57 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 6 цаг 57 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 6 цаг 59 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 7 цаг 0 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 7 цаг 1 мин Цагаан хад суурьшлын бүсэд бага сургууль барина 7 цаг 5 мин Төв аймгийн Заамар суманд хууль зөрчсөн уул уурхайн гурван компанийн үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 6 мин Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж, хэд хэдэн онцлох шийдвэр гаргалаа 7 цаг 8 мин Спортод допинг хэрэглэхийн эсрэг Ази, Номхон далайн орнуудын сайд нарын уулзалт боллоо 9 цаг 27 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны сем... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Жилд 8 тэрбум төгрөг хэмнэх Цахилгаан машины цех ашиглалтад ... Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б...
Top