x

Парацетамол эм ургийн хөгжилд аюулгүй болохыг тогтоожээ

Парацетамол эм нь ургийн мэдрэлийн тогтолцооны хөгжилд хэрхэн нөлөөлдөг болохыг тодорхойлох зорилгоор хийсэн бүх клиник судалгааны дүнг олон улсын эмч нарын баг нэгтгэн, дүн шинжилгээ хийжээ. Энэ тухай Лондоны Сент-Жоржийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.  

Уг эмийг хэрэглэх нь аутизм, анхаарал сарнилтын хам шинж болон оюуны хөгжлийг саатуулагч бусад төрлийн өвчин үүсэх  эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг батлах ямар ч нотолгоо олдоогүй хэмээн эмч нар хэллээ.

“Бидний хийсэн судалгаагаар, парацетамол нь эмч нарын заавраар хэрэглэж буй тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүдэд аюулгүй болох нь батлагдсан. Жирэмсэн эхчүүд халуурах, өвдөлт даамжрах үед парацетамол бол нэн түрүүнд хэрэглэдэг эм учраас уг эм эрсдэл үүсгэдэг эсэхийг тодорхойлж чадсан нь маш чухал алхам” хэмээн Лондоны Сент-Жоржийн их сургуулийн профессор Асма Халил онцлон дурдав.

Түүний ярьснаар, жирэмсэн эмэгтэйчүүд парацетамолыг хэрэглэх нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг эсэх тухай мэтгэлцээн сүүлийн хэдэн арван жилийн туршид эмч нарын дунд өрнөж байгаа ажээ. Ялангуяа өнгөрсөн оны эцсээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Эрүүл мэндийн сайд бага Роберт Кеннеди нар мэдэгдэхдээ “парацетамол нь аутизм үүсэхэд нөлөөлдөг” гэснээс хойш маргаан мэтгэлцээн улам ширүүссэн байна.

Үүнээс үүдэн парацетамолын урагт нөлөөлдөг эсэх талаар хийсэн бүх судалгааны дүнг нэгтгэн, тэдгээрт дүн шинжилгээ хийхээр олон улсын эмч нарын баг шийдвэрлэжээ. Ингээд 1 сая гаруй эхчүүд ба тэдний хүүхдүүдийг оролцуулсан 43 судалгааны дүнг нарийвчлан судалсан байна.

Судалгааны дүнд, парацетамол нь аутизм, анхаарал сарнилтын хам шинж болон оуюны хөгжлийг саатуулдаг бусад төрлийн эрсдэлийг нэмэгдүүлсэн эсвэл бууруулсан гэх ямар ч нотолгоо олдоогүй ажээ. Дүн шинжилгээ хийх явцад генийн ялгаатай байдал, нийгэм-эдийн засгийн онцлог болон судалгаанд нөлөөлж болох бусад хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. 

Харин өмнө нь хийсэн судалгаануудын явцад аутизм үүсэх ялигүй эрсдэл байсныг тодорхойлсон боловч жирэмсэн эмэгтэйчүүдийн генийн онцлог, архаг өвчтэй эсэх болон дааврын тогтолцооны үйл ажиллагаанд саатал учруулах магадлалтай бусад хүчин зүйлийг харгалзан үзээгүй ажээ.   

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top