Аймгийн начин цолтой бөхчүүдэд зориулсан барилдаан Сэлэнгэ аймагт болно.
Тус барилдаанд зөвхөн "Аймгийн начин" цолтой бөхчүүд зодоглох бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 13.00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын БТСГ-ын зааланд зохион байгуулагдана гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.



