x

Монголын тамирчид Дакар раллигийн хүнд гарааг амжилттай давлаа

Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур чадвар, хатуужил, шандасыг сорьж буй алдарт “Дакар ралли” уралдааны 10 дахь гараанд гарсан тамирчид бариандаа орлоо.

Марафоны хоёр дахь өдрийн гараа гэдгээрээ онцлогтой тус уралдаан мотоцикль, автомашины, тамирчдын хувьд хүнд болж өнгөрчээ. Олон тамирчин машин, мотоцикльтойгоо онхолдож, бэртсэн бөгөөд зарим нь уралдаанаа дуусгаж чадалгүй замаас гарсан байна. Энэ хүнд хэцүү замын нөхцөл манай Э.Халиунболд гавьяатыг ч тойрсонгүй. Тэрбээр элсэн манхантай замд унаж хэмнэлээ бага зэрэг алдсан ч эргээд уралдаанаа үргэжилүүлж амжилттай бариандаа орсон гэх мэдээг “Тал нутгаас Дакарт” төслийн багаас ирүүлэв. Энэ өдөр гавьяат тамирчин Э.Халиунболд 4 цаг 54 минут 25 секундээр нийт тамирчидаас 20, Ралли-2 төрөлдөө 11 дүгээр бариалсан байна. Хэрвээ унаагүй бол үүнээс ч өмнө бариалах боломж байжээ. Түүний хувьд барианд орсныхоо дараа “Марафоны эхний өдөр хүмүүс их төөрсөн. Би түүнийг нь ашиглаж, дажгүй яваад барианд орлоо. Хурдны торгууль авсан. Харин өнөөдрийн элс ёстой жинхэнэ хүч, тэвчээр шалгасан даа. Дакарт уралдсанаас хойш анх удаа их хэмжээний хөлс асгарууллаа. Нэлээд нисэлттэй унасан. Үүнээс болж явж чадахгүй нэлээд ядарсан байна. Багагүй суусан. Шатахуунаа цэнэглэснээс хойш сайн явлаа. Ямартай ч марафон гарааг дажгүй сайн дуусгасандаа баяртай байна” гэв.

Харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 5 цаг 00 минут 44 секундээр нийт тамирчидаас 25, Ралли-2 ангилалдаа 16 дугаар байрт оржээ. Тэрбээр “Энэ өдрүүдийг туулсандаа итгэж чадахгүй байна. 10 гараа уралдаж бариалсандаа маш их баяртай байна. Аав, ээж, эмээ, өвөө болон миний төлөө санаа зовж, сэтгэл чилээж байсан хүмүүсдээ баярлалаа. Бид илүү их хичээх болно” хэмээн ярилаа.

Өчигдрийн гарааг Францын тамирчин Беверен тэргүүлж болсон Америкийн Брэйбек, Аргентиний Бенавайдес нар удаалав.

Өнөөдөр уралдааны 11 дэх өдөр. Бишагаас Аль-Хенакиях хотын зүг хүлгийн жолоо зална. Нийт замын урт 882 км бөгөөд үүнээс уралдааны цаг тооцох нь 346 км байх аж. 11 дэх гарааны замын нөхцөл байдлаас дурьдвал 83 хувь нь хатуу хөрс, 7.0 хувь нь элсэн манхан, 10 хувь нь хадархаг замтай нүүр тулах нь ээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top