x

Д.Цэнд-Аюуш: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх боломжийг нээнэ

Үндэсний онцлог бүхий эмчилгээний онол, арга зүйгээр хүн төрөлхтнийг эмчлэн анагаах, Монгол Улсын хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэгийн дундаршгүй сан хөмрөгийг судлан хөгжүүлэх, ололт амжилтыг нь олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах гэж байна.

Энэ талаар зарлигийг боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга буюу Ерөнхий мэргэжилтэн, Анагаах ухааны доктор, профессор Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.

Тэрбээр, “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарахтай холбогдуулан холбогдох баримт бичиг, судалгааг судлах ажлыг хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй 2025 оны тавдугаар сард байгуулсан. Бүрэлдэхүүнд ЭМЯ, ХЗДХЯ, БШУЯ, ЭЗХЯ болон ШУА, Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл багтсан. Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар ахаллаа. Бэлтгэл ажлын хүрээнд салбарын судлаач, эрдэмтэн, эмч нар болон бусад оролцогч талын саналыг тусгасан. Улмаар 2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар асуудлаа оруулж, гишүүдийн саналыг тусгаснаар зарлигийн бичиг баримтаа эцэслэлээ.

Монголчуудын өнөөдрийг хүртэл баяжуулж ирсэн ардын мэдлэг ухаан дээр суурилсан уламжлалт анагаах ухаан нь байгаль, цаг уур, итгэл үнэмшил, амьдралын дадал, ёс заншил дээр суурилсан байдаг. Үүнийг хойч үедээ өвлөн үлдээж, зан үйлээ хэвшүүлэхэд зарлигийн гол зорилго оршиж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн тухай хуульд “Өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг мөн уламжлалт анагаах ухаанаар үзүүлнэ” гэж заасны дагуу ДЭМБ-ын бодлогын бичиг баримтад нэгдмэл анагаах ухааныг хүн ардад түгээн дэлгэрүүлэхийг зааж байгаа юм. Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зарлиг гарснаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны бүх салбар байгууллагууд үүнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, өв соёлыг хадгалан хамгаалах чиг үүрэгтэй болно.

Монгол Улсын 21 аймаг, 330 суманд уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх, цаашлаад эрдэмтдийн инновац шингээсэн эрүүл мэндийн нэмэлт болон эмийн бүтээгдэхүүн экспортод гарах боломжийг нээнэ.

Түүнчлэн уг зарлиг гарснаар шинжлэх ухааны ололт амжилтууд, хиймэл оюун ухаан, төрөлх өвөрмөц чанар дээр суурилсан эрүүл мэндийн зөвөлгөө, өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга барил, онол арга зүйг үүсгэх боломжтой болно. Судалсан бүх мэдээллийг бид эх өгөгдөл болгон ашиглаж, монголчуудын насны онцлог, өвчнийг даван туулж, өөрийгөө хамгаалж чадаж буй идээ ундаа, явдал мөр, дэглэмийг нийгмийн эрүүл мэндийн суурин дээр анхан шатанд нэвтрүүлэх боломж гарч ирнэ” хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 2 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top