x

Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэгт ажиллав. Монгол Анагаах Ухааны Төв эмнэлэг нь 3 удаа магадлан итгэмжлэгдсэн ба 11 жилийн туршид уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлж буй АШУҮИС-ийн харьяа сургалтын бааз эмнэлэг юм.

Тус эмнэлгийн амбулатори болон төрөлжсөн мэргэжлийн кабинетаар жилд 6000 гаруй үйлчлүүлэгч үйлчлүүлж, 4500 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хандаж буй иргэдийн 62 хувь нь мэдрэлийн гаралтай өвчин эмгэг, нойргүйдэл зэрэг шалтгаанаар эмчлүүлж байгааг Монгол Анагаах Ухааны Төв эмнэлгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдал танилцуулав.

Тус эмнэлэг нь хануур, самнуур, шивүүр, түрэм, зүү төөнө засал, рашаан, гал зүү, готол, туйплан, сэргээн засах зэрэг 16 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмчилгээндээ 116 төрлийн уламжлалтын эм тан хэрэглэж, нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар аутоиммуни, бодисын солилцооны өвчин эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна. Тухайлбал, Полимиозит буюу булчин сулралын өвчнийг туйплан эмчилгээний аргаар үр дүнтэй эмчилснийг онцолж байлаа.

АШУҮИС-ийн харьяа сургалтын бааз эмнэлэг учир уламжлалт анагаах ухааны төгсөлтийн дараах сургалтыг чанартай явуулахад анхаарч байгааг дурдлаа. 2025 оны байдлаар нийт эмч мэргэжилтний 60 хувь нь мэргэжлийн зэрэгтэй ба 57 резидент эмч суралцаж байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эмнэлгийн эмч, ажилтан доктор, профессор, эрдэмтэн багш нарт амжилт хүсээд цаашид эмчилгээ үйлчилгээндээ шинэ дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлж ажиллахыг хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top