x

Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна

Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк Улсад 2026 онд хоёрдугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зохион байгуулагдах "Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ий цомыг Монгол Улсад аялуулах ёслолын арга хэмжээг 2026 оны нэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Эрэгтэйчүүдийн T20 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг Монголын Крикетийн холбооноос 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд хүлээн авч, олон нийтэд танилцуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Ёслолын үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЗГХА-Биеийн тамир, спортын улсын хороо, Олон Улсын Крикетийн холбоо, Монголын Крикетийн холбооны төлөөлөл, тамирчин дасгалжуулагч, сонирхогч, хөгжөөн дэмжигч нар оролцлоо.

Крикетийн ДАШТ-ий цомыг эрх авсан цөөн оронд аялуулдаг уламжлалтай бөгөөд Монголын Крикетийн холбооноос энэхүү эрхийг авч, Катар, Оман, Непал, Бахрейн улсуудын дараа аялуулж буй Азийн цөөн орны нэг болжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цомыг 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18-20 цагийн хооронд Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршуулна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Крикетийн талбай, Чингисийн Морьт хөшөө, Гандан Тэгчилэн хийд, Чингис хааны хүрээ цогцолборт цомыг аялуулах ёслол үргэлжилнэ.

Энэ удаагийн Крикетийн ДАШТ-д шилдэг 20 орны баг шалгарч оролцохоор эрхээ авсан ба 2028 онд зохион байгуулагдах Лос Анжелесын Олимпын хөтөлбөрт крикетийн спортын төрөл багтсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top