Эмнэлзүйн ур чадварын төвд оюутнууд гардан үйлдлийн ур чадварыг бүрэн эзэмшиж, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон бэлтгэгдэх боломжийг бүрдүүлжээ.
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төв нь 2000 м.кв талбай бүхий мэс засал, яаралтай түргэн тусламж, гэмтэл согог судлал, эх барих эмэгтэйчүүд, дотрын өвчин судлал, нүд судлал, чих хамар хоолой судлал, хүүхдийн анагаах ухааны нэгдсэн төвүүдтэй ба иж бүрэн багаж тоног төхөөрөмжөөр тохижуулжээ. Энд оюутан, резидэнтүүд гардан үйлдлийн чадварт суралцаж байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Сайн эмч бэлтгэгдэн гарахад ур чадвар олгох сургалтын төв, их сургуулийн эмнэлэгтэй байх нь чухал гэдгийг онцлоод цаашид их сургуулиуд өөрийн эмнэлэгтэй байх шаардлагыг сургуулиудад тавина. ЭМЯ-аас бүх талаар дэмжин ажиллах болно. Мөн энэ онд багтаан тус сургуульд робот мэс заслын семуляторыг суурьшуулж, дэлхийн анагаах ухааны боловсролын хөгжилтэй энэ зэрэгцэн суралцах боломжоор хангана гэдгээ илэрхийллээ.



