x

Дакар Ралли: Тамирчид 483 км-ийн урт гарааг шуурганд дуусгалаа

“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө.

Элсэн манхан тал ихтэй тус зам цаг агаарын таагүй нөхцөлд буюу шуургатай байж тамирчдын жинхэнэ шандасыг шалгажээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн турш шуурсан байна. Найм дахь гараанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 5 цаг 16 минут 19 секундэд замаа туулснаар нийлбэр дүнгээр 26, Ралли-2 ангилалдаа 16 дугаарт жагслаа. Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 5 цаг 25 минут 37 секундээр нийт тамирчидаас 30, Ралли-2 төрөлд 20 дугаарт эрэмбэтэй байна.

Мотоциклийн төрөлд өчигдөр Аргентиний Лусиано Бенавайдес дахин түрүүлж, Австралийн Даниель Сандерс, Америкийн Рикки Брэйбек нар удааллаа. Бенавайдесын хувьд мотоциклийн төрөлд гурав дахь гараандаа түрүүлж байгаа нь энэ.

Өнөөдөр “Дакар ралли” уралдааны хоёрдугаар хагасын марафон гараатай. Хоёр өдөр мөн л механик сервисийн баггүй өөрсдөө төлөвлөгөөгөө боловсруулж уралдана. Тамирчид Вэйд-Адь-Дэйвашир хотоос хөдөлж хээрийн түр баазад хоноглох хүртлээ 541 км зам туулна. Өөрөөр хэлбэл, тамирчид өнөө шөнийг цөлийн дунд майхандаа өнгөрөөх нь ээ. Тэгвэл уралдааны цагг тооцох зам нь 418 км бөгөөд замын нөхцөл байдлыг зураглавал 73 хувь нь шороо, 12 хувь нь элс, 8.0 хувь нь элсэн манхан, 7.0 хувь хадархаг байх аж. Мотоциклчид машин, ачааны машинаас өөр маршрутаар явахаараа онцлогтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top