x

Холимог тулааны Азийн АШТ-ээс Монголын баг зургаан медаль хүртэв

Хятадын Сычуань мужийн Лужоу хотод холимог тулааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсын тамирчид зургаан медаль хүртсэн байна.

Азийн 30 гаруй орны тамирчид оролцсон энэхүү тэмцээнээс эрэгтэйчүүдийн 96 кг-д Э.Мөнгөншагай, 120 кг-д Э.Үнэнхүү нар мөнгөн медалиар энгэрээ мялаав. Э.Мөнгөншагайгийн хувьд өнгөрсөн жил Камбожоос алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж байсан юм. Харин энэ удаа дахин финалдсан ч мөнгө дээр буулаа. Ингэснээр Азийн аваргын хошой медальтан болов.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 49 кг-д Н.Энхжин, эрэгтэйчүүдийн 65 кг-д А.Адъяа, 77 кг-д Б.Пүрэвбаатар, 85 кг-д А.Дашням нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа Лужоугийн тэнгэрт мандууллаа. Монголчууд энэ удаагийн тивийн аваргад 14 тамирчнаа илгээснээс зургаа нь медальтай эх орондоо ирж байна.

Азийн холимог тулааны холбооноос зохион байгуулж буй энэхүү тэмцээнээс “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX наадам болон “Рияд 2026” “Азийн танхимын болон тулааны спортын VI наадамд оролцох эрхийг олгосноороо онцлогтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top