x

О.Сайханжаргал мөсөнд авиралтын дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ

Олон улсын уулчдын холбооны 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цомын цувралын шинэ улирлын эхний тэмцээн Солонгосын Чонсон хотод болж, манай тамирчин мөнгөн медаль хүртлээ.

18 орны 120 гаруй тамирчин оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас олонулсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ, Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Ч.Мандахбаяр, спортын мастер А.Зоригтбаатар Д.Отгонхүү, Э.Дөлгөөн, Ж.Амина гэсэн найман тамирчин оролцжээ. Тэднээс хурдны төрөлд олон улсын хэмжээний мастер О.Сайханжаргал 19.90 секундийн амжилтаар мөнгөн медалиар энгэрээ мялааж, Монголын багийн анхны медалийг авлаа. Энэ төрөлд Д.Отгонхүү VI, Н.Хэрлэн XV, А.Зоригтбаатар XVII, Э.Дөлгөөн XXXII, эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ IV, Ж.Амина XI байрт шалгарав. Харин Ч.Мандахбаярын хувьд техникийн алдааны улмаас хасагдсан байна.

Тэгвэл техникийн төрөлд эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Н.Сэлэнгэ 36, эрэгтэйчүүдээс Ч.Мандахбаяр мөн 36 дугаар байр эзлэв. Ингэснээр манай тамирчдын дэлхийн цомын эхний гараа өндөрлөж байна.

Ташрамд дурдахад, 2025-2026 оны UIAA мөсөнд авиралтын улиралд “Фиксе” брэнд албан ёсны техникийн түншээр оролцож байгаа аж. Дэлхийн цомын цуврал тэмцээн бүрийн техникийн ажилтнууд болон багууд “Фиксе” брэндийн олс, карабин, хударга, бэхэлгээ, дуулга ашиглах бөгөөд тус брэнд нь бүх ангиллын тэмцээний шаардлагыг хангадаг юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top