x

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

, 2026 оны нэгдүгээр сарын 12Үндсэн хуулийн өдрийг угтаж УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа тодрууллаа.

Энэ удаагийн тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4922 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 108, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргээс шалгарсан оролцогч Б.Гантулга 7.5 оноогоор тэргүүлж, удаах байрт Сэлэнгэ аймгийн оролцогч Ж.Пүрэвдорж /7.0/, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Баттүвшин /7.0/ тус тус шалгарав.

Эмэгтэйчүүдийн ангилалд Говь-Сүмбэр аймгаас шалгарсан оролцогч А.Энхдэлгэр 8.0 оноогоор нэгдүгээр байр, Орхон аймгаас шалгарсан оролцогч Д.Жаргалсайхан 6.0 оноогоор хоёрдугаар байр, нийслэлээс шалгарсан оролцогч Д.Булгантамир 6.0 оноогоор гуравдугаар байр эзлэв. Тэмцээний V-VI байрын шагналыг эрэгтэйчүүдээс нийслэлийн оролцогч Г.Цолмон-Осор /6.5 оноо/, Хэнтий аймгийн оролцогч Э.Банзрагч /6.0 оноо/, Баянгол дүүргийн оролцогч Ш.Энхбат /6.0 оноо/ нар, эмэгтэйчүүдээс Хан-Уул дүүргийн оролцогч Т.Ариунзаяа /5.5 оноо/, Баянзүрх дүүргийн оролцогч Г.Маралгуа /5.5 оноо/, мөн дүүргийн оролцогч Б.Энхдэлгэр /5.5 оноо/ хүртэв.

Түүнчлэн тэмцээний эрэгтэйчүүдийн 70-аас дээш насны ангилалд Г.Оюунбаяр, 60-аас дээш насны ангилалд Ш.Ганболд, 55-аас дээш насны ангилалд А.Зоригтбаатар, чансаа нь 1700 хүртэлх онооны ангилалд Б.Оргил, чансаагүй оролцогчдын ангилалд Б.Амарзаяа, эмэгтэйчүүдийн 55-аас дээш насны ангилалд Г.Оюунжаргал, чансаагүй оролцогчдын ангилалд Э.Болор-Эрдэнэ, Ц.Нармандах нар тус тус тусгай шагнал хүртлээ. Монголын шатрын холбооноос олгодог "Оюунлаг түшээ” батламжийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар /4.5 оноо/, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар /4.0 оноо/ нарт гардуулсан юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 14 дэх тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top