x

"Барселона" Испанийн Супер цомын аварга боллоо

Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 харьцаагаар "Реал"-ыг хожлоо.

Барсачуудаас Рафинья (36 ба 72 дахь минут), Роберт Левандовский (45+4) нар, “Реал”-аас Винисиус (45+2), Гонсало Гарсия (45+6) нар гоол оруулсан байна. Тоглолтын 90+1 дэх минутанд "Барселона"-гийн Френки де Йонг улаан хуудас авч талбайгаас хөөгджээ. Винисиусын хувьд энэ удаагийн гоол бол сүүлийн 19 тоглолтод оролцохдоо оруулсан анхны гоол юм. Тэрбээр хамгийн сүүлд 10 дугаар сарын 10-нд болсон Бразил-Өмнөд Солонгосын нөхөрсөг тоглолтын /5:0/ үеэр гоолдсон байна.

Харин “Барса”-г 2024 оны тавдугаар сараас хойш дасгалжуулж буй Ханс-Дитер Флик-ийн хувьд финалын тоглолтуудад 8 удаагаа багаа ялалтад хүргэлээ. Тэрбээр Германы “Бавариа” багийг 5 удаа, “Барселона”-г 3 удаа цомын аварга болгожээ.

Испанийн Супер цомын тэмцээнийг 2019/20 оны улирлаас хойш мини хэлбэрээр явуулж байгаа юм. Тэмцээнд улсын аварга баг болон мөнгөн медаль хүртсэн баг, түүнчлэн Испанийн цомын тэмцээний финалд шалгарсан хоёр баг оролцдог. Харин өнгөрсөн улиралд “Барселона” баг дээрх хоёр тэмцээнд түрүүлж, “Реал” мөнгөн медаль хүртсэн тул энэ удаагийн Супер цомд улсын АШТ-нд 3 ба 4 дүгээр байруудыг эзэлсэн хоёр багийг оролцуулжээ.

Хагас шигшээд барсачууд “Атлетик” багийг 5:0-ээр бутниргэсэн бол “Реал” баг “Атлетико”-г 2:1-ээр хожсоноор каталончууд ба мадридчууд финалд дөрөв дэх удаагаа дараалан өрсөлдлөө.

Испанийн Супер цомын тэмцээн 1982 оноос хойш явагдаж байгаа бөгөөд барсачууд 16 удаа, “Реал” баг 13 удаа цомыг өргөжээ.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top