x

М.Салахын зүтгэлээр египетчүүд хагас шигшээд шалгарлаа

Марокко улсад болж буй Африкийн цомын тэмцээний шөвгийн наймын тоглолтод Египетийн шигшээ баг Кот-д'Ивуарыг буулган авснаар хагас шигшээд шалгарлаа.

Атлантын далайн эрэгт орших Агадир хотод болсон тоглолт 3:2 харьцаагаар өндөрлөсөн байна. Хожсон багаас Омар Мармуш (4 дэх минут), Рами Рабиа (32), Мохамед Салах (52) нар гоол оруулсан бол Кот-д'Ивуарын шигшээгийн Гела Дуэ 73 дахь минутанд хариу гоол хийлээ. М.Салах мөн оновчтой дамжуулалт өгсөн байна. Тоглолтын 40 дэх минутанд Египетийн хамгаалагч Ахмед Фаттух алдаа гаргаж, өөрийн хаалганд авто гоол оруулжээ.

Одоо хагас шигшээд египетчүүд Сенегалын багтай, нигеричүүд талбайн эзэдтэй тоглоно. Уг хоёр тоглолт 14-ний өдөр болно.

Хөл бөмбөгийн Африкийн цомын тэмцээн 12 дугаар сарын 21-нд эхэлсэн, 18-нд финалын тоглолт болох юм. Энэ удаагийн цомын тэмцээнд Африк тивийн 24 улсын багууд 6 хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс дээрх 4 баг хагас шигшээд шалгараад байна.

Одоогоор Африкийн цомыг Кот-д'Ивуарын хөлбөмбөгчид эзэмшиж байгаа бөгөөд тэд 2023 оны цомын тэмцээний финалд Нигерийн шигшээг 2:1-ээр хожсон юм. 

Риа Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top