x

ПСЖ 14 дэх удаагаа Францын Супер цомыг хүртлээ

Парисын "Пари Сен-Жермен" баг Кувейтэд болсон Францын Супер цомын тэмцээний финалын тоглолтод “Марсель” багийг торгуулийн цохилтоор хожлоо.

Тоглолтын үндсэн цаг 2:2 харьцаагаар дууссан байна. Парисын клубээс Усман Дембеле /13 дахь минут/, Гонсалу Рамуш /90+5/ нар гоол оруулжээ. 74 дэх минутанд ПСЖ-ийн хаалгач Люка Шевалье торгуулийн талбайд Мэйсон Гринвүүдийг унагасан тул шүүгч пенальти зааж, Гринвүүд 11 м-ийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. Тоглолтын 87 дахь минутанд ПСЖ-ийн Вильян Пач багийнхаа хаалганд авто гоол оруулснаар тооны харьцаа 2:2 болжээ. Нэмэлт цагт гоол ороогүй тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад ПСЖ 4:1 харьцаагаар илт давамгайллаа.

“ПСЖ”-ийн орос хаалгач Матвей Сафоновын зүүн гарын яс хугарсан тул энэ удаагийн тоглолтод оролцсонгүй. Тэрбээр Тив хоорондын цомын тэмцээний финалд Бразилын “Фламенго” тоглож байх үедээ гэмтэл авсан юм. Энэ тоглолтод Сафонов 11 м-ийн 4 цохилтыг дараалан хаасан билээ.

Ийнхүү “Марсель”-ийг хожсоноор ПСЖ баг хамгийн олон буюу түүхэндээ 14 дэх удаагаа, мөн 4 удаа дараалан Францын Супер цомыг өргөлөө. Хоёрдугаарт бичигдэж буй “Лион” уг цомыг 8 удаа хүртсэн байна.

Супер цомын тэмцээнд Францын аварга болсон баг болон Францын цомын тэмцээнд түрүүлсэн баг оролцдог. Өнгөрсөн улиралд ПСЖ хоёуланд нь аваргалсан тул Францын АШТ-нд хоёрдугаар байр эзэлсэн “Марсель” баг Супер цомд оролцсон юм. Марсельчууд өмнө нь уг цомыг 3 удаа хүртжээ.

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top