x

Монголын 14 тулаанч холимог тулааны Азийн АШТ-д оролцоно

Холимог тулааны Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ 2026 оны нэгдүгээр сарын 08- 11-ний өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд Азийн 30 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Монгол улсыг төлөөлөн Азийн дэвжээнд нийт 14 тамирчин гарах бөгөөд баг тамирчдыг ахлан Монголын Холимог Тулааны Холбооны ЕНБД Г.Дашдаваа болон дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар ажиллах юм.

Азийн холимог тулааны холбоо (AMMA)-оос зохион байгуулж буй энэхүү тэмцээнээр "Аичи Нагоя-2026" Азийн зуны спортын XX дугаар наадам болон "Рияд 2026" "Азийн танхимын болон тулааны спортын VI наадам"-уудад оролцох эрхийг олгохоороо онцлогтой болж байна.

2024 онд Камбож улсад явагдсан Азийн аваргын тэмцээнээс Монголын холимог тулаанчид 1 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан билээ. -96 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Мөнгөншагай азийн аваргын дэвжээнд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн бол ОУХМ Б.Алтанчимэг -60 кг-д хүрэл медалийн болзол хангаж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top