x

Олимпын хоккейн цэнгэлдэх хүрээлэнгийн ажил хугацаандаа дуусахгүй байж магадгүй

Хоккейн тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэнгийн зарим дотоод засал, тохижилтын ажлыг өвлийн Олимп эхлэхээс өмнө дуусгаж амжихгүй байж магадгүй байна. Энэ тухай Олон улсын хоккейн холбооны /IIHF/ ерөнхийлөгч Люк Тардиф ярьсныг Sportsnet сонин эш татан мэдээлжээ.

Түүний ярьснаар, цэнгэлдэхийн зарим ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахгүй байж магадгүй, гэхдээ мөсөн талбай, бэлтгэл хийх талбай, хувцас солих өрөөнүүд эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний өмнө бэлэн болох ажээ. Ташрамд дурдахад, барилгын ажлыг IIHF бус харин Олон улсын Олимпын хороо хариуцаж байгаа гэнэ.

Энэ удаад хоккейн тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэн төлөвлөснөөс арай цөөн буюу 11 мянга 800 хүний багтаамжтай байх ажээ. “Гэхдээ энэ нь Олимпын тоглолт явуулахад хангалттай сайн талбай байх болно, би дэд бүтцийн чанарт итгэлтэй байна” гэж Л.Тардиф хэллээ.

Үүнээс өмнөхөн Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ комиссарын орлогч Билл Дэйли хэлэхдээ, хэрвээ мөсний чанар муу байгаа бол лигийн тоглогчид Италид болох өвлийн Олимпиадад оролцохоос татгалзаж магадгүй гэдгийг дурдсан юм. Мөн лигийн комиссар Гэри Бэттмен мөсөн ордны нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Ийм мэдэгдэл хийх болсон шалтгаан нь, Миланд барьж буй 16 мянган үзэгчийн суудалтай “Санта-Жулиа” гэдэг хоккейн шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил график төлөвлөгөөнөөс хоцорч байна гэсэн мэдээллийг Associated Press агентлаг цацсан явдал юм.

Иймээс туршилтын тоглолтуудыг цуцалсан бөгөөд хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, уг хоккейн талбай хоёрдугаар сарын 5-нд эхлэх эмэгтэйчүүдийн тэмцээнээс 3 хоногийн өмнө бэлэн болох ажээ. Харин эрэгтэйчүүдийн тэмцээн 11-ний өдөр эхэлнэ.

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 2 цаг 53 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 3 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top