x

Улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлүүдыг дархлаажуулна

Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэх хандлага ажиглагдаж буйтай холбогдуулан дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн хурал боллоо.

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний 24 цагт бүртгэгдэх тохиолдлын тоо өсөж, томуугийн өвчлөлтэй давхцан тархаж байгаа нь товлолын вакцинд хараахан хамрагдаагүй бага насны хүүхдүүд халдвар авч, хүндрэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Үүнтэй холбогдуулан товлолт вакцины нас болоогүй 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах;

9 сартай болон 2 настай хүүхдүүдийг товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх;

Эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх мэдээлэл, сурталчилгааг хийх зөвлөмжийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хүргүүллээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан халдварын тархалт өндөр байгаа 10-14 насны хүүхдүүдийг улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах бэлтгэлийг хангах, амьсгалын замын халдварын шалтгаанаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн ялган оношилгоог сайжруулах, улаанбурханаар батлагдсан тохиолдлын хавьтлын тандалтыг нарийвчлан хийх, хавьтлын дархлаажуулалтыг эрчимжүүлэх, иргэдэд үнэн зөв, шуурхай мэдээлэл түгээх ажлыг идэвхжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэнд хандан уриалахад хайрт үрсээ вакцинаар дархлаажуулж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.77)
    Энэ өвчний вакциныг чинь нэг удаа хийгээд л дарахлаа авдаг байсан одоо жил болгон вакцин хийдэг ч өвчилдөг болсон юм уу? Вакцин чинь шаардлага хангаж байгаа юм уу!!!
    2026 оны 01 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top