x

Хөвсгөл аймгийн эмнэлэг хавдрын мэс заслыг орон нутагтаа хийж байна

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа цогцоор нь үзүүлж байна.

Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, ариутгалын тасагт өнгөрсөн онд 1827 өвчтөн хэвтэн эмчлүүлж, 715 өвчтөнд төлөвлөгөөт болон яаралтай мэс засал хийж 400 орчим хүнд мэс ажилбарын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

2021 оноос эхлэн орон нутагт хавдрын мэс мэс заслыг нутагшуулж орон нутагтаа бие даан ходоодны хорт хавдрын үед ходоод бүтэн авах, ходоодны эрт үеийн хорт хавдрын үед дурангаар салст хуулах, хэвлийн дурангаар ходоодны гарах хэсгийг тайрах, тунгалгийн булчирхай түүх, залгалт хийх, элэгний хавдрын, бөөрний хорт хавдрын, хөхний хавдрын, давсагны хорт хавдрын нийт 100 гаруй мэс заслыг амжилттай хийсэн байна.

Мэс заслын тасаг жилд дунджаар хавдрын 30 гаруй мэс засал орон нутагтаа бие даан хийж байна.

Хөвсгөл аймагт хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ХСҮТ-өөс эмч нар гэр бүлээрээ Хөвсгөл аймагт ирж 2021 оноос эхлэн хавдрын мэс заслыг орон нутагт амжилттай хийж эхэлсэн.

Тухайлбал, ХСҮТ-ийн хавдрын мэс заслын эмч Б.Түвшин, цээжний хөндийн мэс засалч, хавдар судлаач эмч Л.Хануй, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч О.Дамдинсүрэн, ерөнхий мэс заслын эмч Г.Гантогтох, Хөхний төвийн мэс заслын эмч Б.Одбаяр нар Хөвсгөл аймагт ажиллах хугацаандаа хавдрын 45 мэс заслыг амжилттай хийж, мэс заслын ур чадварыг нутагшуулж, хавдрын мэс заслыг цогцоор нь хийхээр зорин ажилласан нь ийнхүү үр дүнгээ өгч байна гэдгийг Мэс засал, ариутгалын тасгийн эрхлэгч Г.Чимэддорж ярилаа.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top