x

Хоёр гарааны дараа Э.Халиунболд 13, П.Мөрөн 29 дүгээрт жагсаж байна

Саудын Арабт үргэлжилж буй 48 дахь удаагийн “Дакар ралли”-гийн хоёрдугаар гараа өчигдөр Янбугаас Аль-Ула хот руу 504 км замд боллоо. Нийт замын 400 км-т нь уралдааны цаг тооцжээ.

Энэ өдрийн уралдаанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 45 минут 44 секундээр нийлбэр дүнгээр 33-аас 26 дугаар байр руу урагшилсан бол “Ралли-2” ангилалдаа 13 дугаарт жагсаж байна. Тэрбээр уралдааны дараа ярихдаа “Чулуу ихтэй, элс харьцангуй бага, зам нэлээд чанга байна. 101 дэх км-ээс дэлгэц ажиллагаагүй болоод унтарчихсан. Түүнээс болж бага зэрэг цаг алдлаа. Сүүлийн 200 км-т жигд явахыг хичээсэн. Дараагийн уралдаандаа илүү сайн уралдахыг хичээх болно” гэв.

Тэгвэл манай хоёр дахь тамирчин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн энэ удаад алдаа гаргалгүй, тогтвортой уралдан, өмнөх байрлалаа урагшлуулж чадлаа. Түүний хувьд 5 цаг 18 минут 10 секундийн амжилтаар 29 дүгээр байрт бариалав. Ингэснээр нийлбэр дүнгээр 45, “Ралли-2” ангилалдаа 32 дугаарт жагсаж эхэллээ. Уралдааны дараа П.Мөрөн “Нэгдүгээрт сэтгэлийн хүчээр, хоёрдугаарт дугуй сайн тулдаа хоёр дахь гарааг амжилттай тууллаа. Элс, хайрга хосолсон зам дээр том бул чулуунууд олноор тааралдсан нь уралдааныг илүү техникийн, болгоомжтой байлгах шаардлагатай болгож байна. Замын хувьд тамирчдаас өндөр төвлөрөл шаардсан хүнд нөхцөлтэй байлаа. Хойшид алдаа бага гаргаж, жигд явахаар төлөвлөж байна. Бэртэл гэмтлээс ангид байхыг хичээх болно” хэмээн ярилаа.

Мотоциклийн ангиллыг хоёр гарааны дараа Австралийн Даниел Сандерс тэргүүлж байгаа бол Испанийн Эдгар Кэйнет, Америкийн тамирчин Рикки Брэйбек нар удаалж байна. Хоёр дахь өдрийн уралдааны автомашины ангилалд “Тоёота” багийнхан үнэмлэхүй амжилт үзүүлж, эхний таван байрыг эзэлжээ.

Өнөөдөр “Дакар ралли”-гийн гурав дахь өдрийн нийт зам 666 км. Үүнээс уралдааны цаг тооцох нь 422 км аж. Үндсэн замын 58 хувь нь хайрга, 30 хувь нь элс, 12 хувь нь хадархаг гадаргуутай замаар уралдана. Гуравдугаар шат бол хурдны уралдаан гэхээсээ илүү ухаан, чиг баримжаа, тэсвэр тэвчээрийн шалгуур юм. Учир нь Аль-Ула хотын хатуу ширүүн, хувьсамтгай байгалийг тамирчид мэдрэх ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top