x

Томуугийн дэгдэлт "Алаг цоог"-ийн түвшинд байна

Томуугийн тандалтын мэдээгээр "Алаг цоог дэгдэлт"-ийн түвшинд байна. Эмнэлэгт 2,198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 58.7% (1,290) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 9 тохиолдлоор буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=32) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 92 хүүхэд эмчлүүлж байгаагаас 56.5% (52) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс дөрвөн тохиолдлоор буурчээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,684 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 56.9% (959) байна. Өмнөх өдрөөс 194 тохиолдлоор нэмэгджээ.

Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасгийн ачаалал буурч байгаа хэдий ч хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал бага зэрэг нэмэгдсэн байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор гэрийн орчинд осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Томуугийн улирал үргэлжилж байгаа тул өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээрэй. Томуу хүндэрч хатгалгаа болж байсан бол уушгинаас бүрэн шимэгдэх хүртэл 45 хоног болдог. Иймд дархлаагаа сулруулахгүй байх, дахин томуугаар өвчлөхөөс нь сэргийлэх нь чухал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top