x

“Дакар ралли-2026” уралдаан эхэллээ

Саудын Арабын Янбу хотод автомашины олимп гэгдэх алдарт “Дакар ралли-2026” уралдаан эхэллээ.

48 дахь удаагийн уралдаанд оролцогчид нийт 8000 км замыг туулах бөгөөд Янбу хотоос Янбу гэсэн чиглэлээр эхний өдрийн уралдаан  өчигдөр болсон байна. Энэ удаагийн “Дакар ралли”-д Монгол Улсаас гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн нар оролцож байгаа юм. Нийт 14 хоног үргэлжлэх уралдааны эхний өдөр нийт 527 км замаас уралдааны цаг тооцох 305 км зам нь чулуу, элс, хатуу шороон гадаргуутай зам байжээ. Тодруулбал, нийт замын 70 хувь нь хайрга, 16 хувь нь элс, 8.0 хувь нь чулуу, 4.0 хувь нь элсэн манхныг туулсан байна.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд гавьяатын хувьд 305 км замыг 3:51:45 цагийн амжилтаар нийт 120 тамирчнаас 33, “Ралли-2” төрөлдөө 20 дугаар байрт барианд оржээ. Харин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 50, Ралли-2 ангилалдаа 35 дугаар байр эзэлжээ.

Уралдаан Янбу хотоос өнөөдөр буйраа сэлгэж Алула хотын зүг хүлгийн жолоо зална. Хоёр дахь өдрийн уралдааны зам нийт 504 км байх бөгөөд үүнээс 104 км нь суурингийн зам юм. Тэгвэл уралдааны үндсэн зам 400 км аж. Замын 49 хувь нь хатуу шороо, 23 хувь нь элсэрхэг, 28 хувь нь чулуун хад асга байхыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан мэдээллээ. 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top