x

Завхан аймагт 150 гаруй хүн шинэ оны эхний нарыг уулын оргилоос угтжээ

Завхан аймагт шинэ оны эхний нарыг харах "Оргилоос эхэлсэн-2026 он" нэртэй уулын авиралтад 150 гаруй хүн оролцжээ.

Уулын авиралт, алхалтад оролцогчид Товцог хайрхны 2500 метрийн оргилд итгэл, хүслээ тээж цугларлаа. Шинэ оны нарны анхны нар мандан гарах тэр мөчид оролцогчид цай, сүү, будаа, идээнийхээ дээжийг эх дэлхий, хангай ууландаа өргөн, буян хишиг, аз хийморь, сайн сайхныг даатгав.

Шинэ оны анхны алхалтад 2025 онд уулын спортын “Дөрвөн бэрх” цолны болзол хангасан уулчид болох Европ тивийн ноён оргилд амжилттай гарсан Ө.Батманлай /ОУХМ/, M.Пүрэв, С.Болор-Эрдэнэ нар оролцож уулын спортоор сонирхон хичээллэж байгаа иргэдэд уулын спортын талаарх сонирхолтой мэдээллийг өглөө.

Энэ удаагийн уулын алхалт, авиралтад аймаг, сумын ЗДТГ, аймгийн Биеийн тамир спортын хороо, Дэвшил сургууль, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325-р анги, Спорт цогцолбор зэрэг байгууллагын ажилтнууд иргэд оролцлоо. Шинэ оны анхны нарыг оргилоос угтаж, итгэл мөрөөдлөө өндөрт өргөсөн хүн бүрийн зам өгсөх тусам гэрэлтэй, өглөө бүр нь нарлаг, өгсүүр бүхний цаана оргил угтах болтугай хэмээн аймгийн Биеийн тамир спортын хорооноос мэдээлэв.

Ташрамд, Завхан аймгийн 24 суманд гэр бүлээрээ, ажлын хамт олон, найз нөхөдтэйгээ баг болж жилийн дөрвөн улиралд тогтмол алхдаг 160 гаруй иргэн бий.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top