x

Боксчин Энтони Жошуа зам тээврийн ноцтой осолд оржээ

Зам тээврийн ноцтой осолд орсон Их Британийн боксчин Энтони Жошуа шинэ жилийн өмнөх өдөр Нигерийн Лагос хотын эмнэлгээс гарсан тухай хотын эрх баригчдын ярьснаас эш татан Daily Mail сонин мэдээлжээ.

Даваа гаргийн өглөө Жошуа, түүний жолооч болон хоёр зорчигчийн сууж явсан Lexus загварын жийп машин замын хажууд зогсож байсан ачааны тэргийг мөргөсний улмаас Жошуагийн дотны андууд болох Сина Гами, Латиф Айоделе нар газар дээрээ нас баржээ.

“Энтони Жошуа лхагва гаргийн орой эмнэлгээс гарсан, гэр орондоо тэнхрэх боломжтой, дотны найзуудаа алдсан тэрбээр сэтгэл санааны хувьд хүнд байна” гэж Лагос болон Огун муж улсуудын захирагч нарын хэвлэлд өгсөн мэдээлэлд дурдсан байна. Тамирчны ойрын хүрээний эх сурвалжийн ярьснаар, Жошуа Нигерид хэд хоносныхоо дараа гэртээ харьж тэнхрэх ажээ.

Э.Жошуа мэргэжлийн боксын рингэнд 29 удаа ялж, 4 удаа ялагдаад байгаа юм. Тэрбээр Олон улсын боксын холбоо /IBF/, Дэлхийн боксын холбоо /WBA/, Дэлхийн боксын байгууллага /WBO/, Олон улсын боксын байгууллагын /IBO/ аваргын бүсийг эзэмшиж байв. Жошуа хамгийн сүүлд 12 дугаар сарын 19-нд блогчин Жейк Полыг нокаутаар ялжээ.

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top