x

Монгол, Солонгосын эмч нар хамтран нурууны мэс заслыг амжилттай хийв

Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж үндэсний багийн эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад сургаж чадавхжуулсан.

Энэ дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар өнгөрсөн 2024 онд БНСУ-ын "Soonchunhyang" их сургуулийн "Bucheon" эмнэлэг болон "Korea" их сургуулийн "Ansan" эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн муруйлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугаламыг солих мэс заслын чиглэлээр суралцсан юм.

Мөн ГССҮТ-өөс олон улсын эмчилгээний арга технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, үндэсний чадавхижуулах багт суралцсан эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2023 онд "CON MED 4К UHD" нурууны дурангийн аппарат, 2025 онд "Carl Zeiss Pentero 800" микроскоп зэрэг нурууны мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ.

Тэгвэл энэ сарын 29, 30-ны өдрүүдэд ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын "Soonchunhyang" их сургуулийн "Bucheon" эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Им Сү Бинтэй хамтран нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ.

Тухайлбал, гэмтлийн дараах нурууны эмгэгтэй үйлчлүүлэгчид микроскоп ашиглан хажуугийн хүрцээр нугаламын их биеийг авч, тэлэгч имплант байрлуулж бэхлэх мэс засал эмчилгээг хийснээр шарх болон зовиур бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон чухал давуу талтай байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top