Катарын нийслэл Доха хотод болсон шатрын блиц тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Норвегийн их мастер Магнус Карлсен түрүүллээ.
Финалын тоглолтод тэрбээр Узбекстаны их мастер Нодирбек Абдусатторовыг 2.5:1.5 харьцаагаар хожсон байна.
Эмэгтэйчүүдийн тэмцээнд Казахстаны шатарчин Бибисара Асаубаева түрүүлжээ. Тэрбээр финалын тоглолтод Украины шатарчин Анна Музычукиг мөн 2.5:1.5 харьцаагаар хожсон байна. Оросын шатарчид плей-офф руу шалгарч чадсангүй.
Өдгөө 35 настай Карлсен бол сонгодог шатрын 16 дахь дэлхийн аварга, дэлхийн хамгийн өндөр чансаатай шатарчин юм. Тэрбээр 2022 онд Оросын шатарчин Ян Непомнящийтай цолоо хамгаалахаас татгалзаж байв. Карлсен блиц тоглолтын ДАШТ-д 9 дэх удаагаа түрүүллээ. Карлсен өмнө нь түргэн тоглолтын ДАШТ-д зургаа дахь удаагаа аваргалсан юм.
Эх сурвалж: TASS



