x

Магнус Карлсен шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга боллоо

Катарын нийслэл Доха хотод болсон шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ Норвегийн их мастер, 16 дахь удаагийн дэлхийн аварга Магнус Карлсен түрүүллээ.

Норвегийн шатарчин 13 тойргийн дараа 10.5 оноо авснаар тэмцээнийг тэргүүлсэн бол Оросын их мастер Владислав Артемьев 9.5 оноотойгоор дэд байр эзэлжээ. Гуравдугаар байрт Энэтхэгийн их мастер Аржун Эригайси орлоо. Тэрбээр мөн 9.5 оноотой байсан боловч нэмэлт үзүүлэлтээр Артемьеваас дутсан байна.

Карлсены хувьд түргэн болон блиц тоглолтын ДАШТ-д зургаа дахь удаагаа аваргаллаа. Өмнө нь тэрбээр 2014, 2015, 2019, 2022, 2023 онуудад түрүүлж байсан юм.

Блиц төрлийн ДАШТ 12 дугаар сарын 29, 30-нд болно.

Эмэгтэйчүүдийн тэмцээнд Оросын шатарчин Александо Горячинка дэлхийн аварга болжээ. Тэрбээр тай-брейк буюу богиносгосон цагт Хятадын шатарчин Жү Жинэрийг 1.5:0.5 харьцаагаар хожсон байна.

Үндсэн тэмцээний 11 тойргийн дараа хоёр тамирчин хоёул 8.5 оноо авчээ. Өнгөрсөн оны аварга Энэтхэгийн шатарчин Хампи Конеру мөн адил 8.5 оноотой байв. Гэсэн хэдий ч нэмэлт үзүүлэлтээр Горячкина, Жү Жинэр эхний хоёр байрыг эзэлж, тай-брейкээр ялагчийг тодруулсан юм.

Конеру сүүлчийн тоглолтод нутаг нэг шатарчин Савита Шри Баскартай тоглохдоо илт давуу байсан боловч хожилд хүргэх цорын ганц нүүдлийг олж харж чадаагүй тул тоглолт тэнцээгээр дууссан байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top