x

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх үндэсний аяны нээлт өнөөдөр ЭМЯ-нд боллоо. 

2025-2027 онд нийт 110 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангах үндэсний аян өнөөдрөөс орон даяар эхэлж байна.

Тус бэлдмэл нь жирэмсэн эмэгтэйчүүдийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах 10 нэр төрлийн төрлийн аминдэм, 5 төрлийн эрдсийг тэнцвэртэйгээр агуулснаараа онцлог юм.

Монгол Улсад 2022 онд 68,009, 2023 онд 60,623, 2024 онд 57,050 жирэмсэн эмэгтэй шинээр жирэмсний хяналтад хамрагдсан. 2025 оны эхний 11 сарын байдлаар 49,163 эмэгтэйг жирэмсний хяналтад хамруулаад байна. Жирэмсний хяналтын явцдаа нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж 28.9 хувь нь “олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл” хэрэглэх талаар зөвлөгөө авсан үр дүн гарсан. Энэ нь олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, түүний талаарх мэдээлэл манай жирэмсэн эхчүүдийн дунд хангалтгүй байгааг харуулж байгаа юм.

Жирэмсний эхний 3 сартай эмэгтэйчүүдийн 7.5 хувь цус багадалттай байгаа бол жирэмслэлтийн дунд үедээ цус багадалт 21.5 хувьд хүрч сүүлийн гурван сард 28.4 хувь болж нэмэгддэг байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын голч хэмжээ 76.4 мкг/л байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин бага байна. Энэ нь иод дуталд өртөх өндөр эрсдэлтэй, төрөлхийн иодын дуталтай хүүхэд төрүүлэх магадлалтайг харуулж байна. Мөн дөнгөж төрсөн хүүхэд эхээсээ 6 сар хүртэл төмрийн нөөцөө авах ёстой байдаг бол цус багадалттай ээжээс төрсөн хүүхэд энэ нөөцийг төрөхдөө авч чаддаггүй. Ээжийн иодын дутал нь хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг сулруулж байдаг.

Аяны нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, үр дүн нь шууд гарах, нотолгоонд суурилсан, маш чухал бодит ажлыг эхлүүлж байгаа гэдгийг онцлоод үндэсний хэмжээний энэхүү аяныг зохион байгуулснаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай бичил тэжээлд тогтмол, тасралтгүй хамрагдах боломжтой болно. Жирэмсэн эмэгтэй бичил тэжээлийн дуталгүй байх нь бага жинтэй төрөх эрсдэлийг 12 хувь, дутуу төрөх эрсдэлийг 8 хувь, амьгүй төрөлтийг 8 хувь, цус багадалт, нярайн эндэгдлийг 29 хувь хүртэл бууруулдаг. Энэ аян нь төрөх насны эмэгтэйчүүд, бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих замаар Монгол Улсын ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт" гэдгийг тодотгов.

Түүнчлэн монгол эмэгтэйчүүд, Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн маань эрүүл мэндийн төлөө үндэсний хэмжээнд түгээх аяныг зохион байгуулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн суурийн төлөөлөгч Эваристе Куасси Комлан болон хамт олонд гүн талархаж байгаагаа илэрхийлээд, удахгүй танд хүрэх “бичил тэжээлийн бэлдмэл” -ийг хариуцлагатай, яг эмчийнхээ зөвлөснөөр хэрэглэхийг жирэмсэн эмэгтэйчүүддээ захилаа.

Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ийг жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орохдоо сум, ӨЭМТ-ийн эмч, эрүүл мэндийн ажилтнаас хэрэглэх заавар хуудсын хамт хүлээн авах юм.

Өдөр бүр нэг шахмалаар төрөх хүртэл, хооллох үеэр эсвэл хоолны дараа ус болон жимсний шүүсээр даруулж, залгиж ууна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 55 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 57 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 3 цаг 28 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 3 цаг 29 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 3 цаг 30 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 32 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 32 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 3 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 5 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цаг 44 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 5 цаг 48 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 5 цаг 49 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 7 цаг 57 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 7 цаг 58 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 7 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 8 цаг 0 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 8 цаг 1 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 8 цаг 2 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top