Аймгийн хэмжээнд томуу төст өвчлөл буурч, ӨЭМТ-үүд 08.00-17.00 цагийн хооронд буюу хэвийн горимоор ажиллаж эхэллээ. Харин улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагдаад байна. Үүнээс зургаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 19 нь гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм. Мөн сэжигтэй долоон тохиолдлыг ажиглаж байна.
Улаанбурхнаар өвдсөн 25 хүүхдийн тав нь 5-9 нас, 20 хувь нь 10-14 насныхан байна. Дээрх тохиолдлуудын 528 хавьтлыг нөхөн дархлаажуулалтад хамруулах, ажиглах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.
Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах үед маш амархан халдварладаг. Энэ өвчнөөр өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй байдаг.



