x

Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно

Азийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг Азийн танхим болон тулааны спортын VI наадам Саудын Арабын Рияд хотод 2026 оны арванхоёрдугаар сарын 13-21-нд болно.

Найман өдөр үргэлжлэх эл наадмын хөтөлбөрт каратэ, жюү жицү, биллиард, таеквондо, 3х3 сагсан бөмбөг, муайтай, гандбол, сквош теннис, холимог тулаан, шатар, жүдо, бокс, хүндийг өргөлт, футзал, чөлөөт бөхийн төрөл багтжээ. Харин текболын спортыг үзүүлэх тоглолт хэлбэрээр зохион байгуулахаар Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрлэсэн байна. Энэхүү наадмыг Азийн 45, Номхон далайн бүс нутгийн 18 ҮОХ-ны дунд олимпын, олимпын бус спортын төрлөөр дөрвөн жил тутамд зохион байгуулдаг билээ. 2005 оноос эхлэлтэй тус наадам хамгийн сүүлд 2017 онд Туркменистаны нийслэл Ашгабат хотод болсон юм. Уг наадмыг 2021 онд Тайландын Бангкок, 2023 онд Чонбури хотод хүлээн авах ёстой байсан ч цар тахлын улмаас цуцалсан байдаг. Тэгвэл есөн жилийн дараа дахин зохион байгуулахаар болж байна.

Ташрамд дурдахад, Туркменистаны Ашгабат хотод болсон наадамд монголчууд спортын 12 төрлөөр 72 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохдоо 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн амжилтаар 13 дугаар байрт бичигдэв. Ингэхдээ хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 75 кг-д аваргалсан бол Ц.Батцэцэг жюү-жицүгийн үнэмлэхүй жинд алтан медаль хүртсэн. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер О.Мөнхцэцэг бүстэй барилдаан, алиш барилдаан болон туркмен үндэсний бөхөөр гурван алтан медаль авч, Монголын баг түүхэн амжилтаа үзүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Үүнээс гадна тэрбээр алиш барилдааны сонгомол төрлөөр мөнгөн медаль хүртэж, нэг наадмаас дөрвөн медальтай ирсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top