x

Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ.

Завхан аймгийн шагайн харвааны Даян мэргэн холбооны тэргүүн Монголын үндэсний шагайн харвааны холбооны оны шилдэг тайлбарлагчаар шалгарчээ.

Тэрээр үндэсний шагайн харвааны үүсэл гарвал, түүх, соёл, уламжлал, дэг ёс, эрхэмлэх үнэт зүйл, угсаатны бүлгүүд дэх шагайн харвааны онцлог, ялгаа зэргийг судалж, таниулахын зэрэгцээ хүүхэд залуучуудыг энэ спортоор хичээллэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна. Түүнчлэн шагайн харвааны талаарх түүх сурвалжийн мэдээ, судалгааны баримтад тулгуурлан энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэж тайлбарладаг.

Шагайн харвааны тэмцээн бүрээр шагайн харвааг тайлбарлан таниулдаг өөрийн гэсэн тайлбарын өвөрмөц онцлогтой тайлбарлагч юм. Мөн "Даян мэргэн" үйл ажиллагааг дөрвөн жилийн хугацаанд тогтвортой, хүртээмжтэй зохион байгуулж үр дүнд хүрсэн тухай Завхан аймгийн Даян мэргэн холбооноос мэдээлэв. .

-Шагайн спорт-соёлыг хөгжүүлэх үйлсийг Завхан аймаг бодлогоор дэмжиж холбооны олон харваачид хамтран хэрэгжүүлж байна. Завхан аймагт сартуул шагайн харваагаар сүүлийн 300 орчим жил буюу 6-8 үе дамжин цэц мэргэнээ сорьж байна.

Тиймээс, Завхан аймаг шагайн соёлын өлгий нутаг болохын хувьд өв тээгчдээ алдаршуулах, тэдний арга барил, өвөрмөц чадваруудыг таниулах. Өвлүүлэн уламжлуулах, шагайн харвааг сэргээн дэлгэрүүлж хөгжүүлэх. Монгол өв, соёлын дархлааг бий болгох, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит нөлөө үзүүлэх нь чухал юм. Бид 2021 оноос “Даян мэргэн” үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж 2024 онд дууссан.

"Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн, дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд Завхан аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургууль, тусгай мэргэжлийн 2 сургууль нийт 31 сургалтын байгууллага болон төрийн 7 байгууллагад шагайн харвааны сургалтын зурхай, гарын авлага, 8 клубт иж бүрэн сургалтын хэрэгсэл олгосон байна. Аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харваач байсан бол "Даян мэргэн" үйл ажиллагаа хэрэгжсэнээр шагайн харваагаар идэвхтэй хичээллэж буй өвлөн уламжлагчийн тоо 500 гаруй болсон.

Энэхүү тоог цаашид нэмэх, монголын өв соёлын нэг болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, өвлүүлэх, олон нийтэд таниулах нь бидний үүрэг шүү дээ. Тиймээс шагайн харвааны тэмцээн уралдааны үеэр хүүхэд залуучуудад нарийн дэг жаяг, ёс уламжлалыг нь тайлбарлан таниулахыг хичээж ажилладаг хэмээн Завхан аймгийн Даян мэргэн харваачдын холбооны тэргүүн Г.Мягмарсүрэн хэллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top