x

Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ

Дэлхийн Ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын оюун ухааны академийн шигшээ баг багийн нийлбэр оноогоор түрүүллээ.

Ингэснээр Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүлэгч гэдгээ баталлаа.

Тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчин, Олон улсын Их Мастер О.Наранзул 10 төрлийн нийлбэр оноогоор Дэлхийн өсвөрийн аварга болж, 2025 оны Дэлхийн аварга болов.

Мөн энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн онцлох амжилтыг Монголын оюун ухааны академийн тамирчин, 13 настай Б.Мишээл үзүүллээ. Тэрбээр 10 төрлийн нийлбэр онооны дүнгээр Дэлхийн бага насны аварга болж, 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэнээс гадна алтан медаль хүртсэн хоёр төрөлдөө дэлхийн рекорд тогтоож, бага насандаа дэлхийн аварга болж, дэлхийн рекорд тогтоон, Олон улсын Мастер (ОУМ) цолд хүрсэн цөөн тамирчдын нэг боллоо.

Багийн төрөл

  • Алтан медаль-Монгол Улс - 20,206 оноо
  • Мөнгөн медаль-Австрали улс - 12,570 оноо
  • Хүрэл медаль-БНХАУ - 10,186 оноо

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:

Бага насны ангилалд

  • Алтан медаль-ОУ-ын Мастер Б.Мишээл
  • Мөнгөн медаль-Г.Сондор
  • Хүрэл медаль-Г.Сийлэн

Өсвөр насны ангилалд 

  • Алтан медаль-ОУ-ын Их Мастер О.Наранзул
  • Мөнгөн медаль-Их Мастер Г.Эрдэнэгэрэл
  • Хүрэл медаль-Их Мастер Н.Марал

Насанд хүрэгчдийн ангилалд 

  • Алиан медаль-Их Мастер Вишва Ражакумар
  • Мөнгөн медаль-ОУ-ын Их Мастер Б.Лхагвадорж
  • Хүрэл медаль-ОУ-ын Мастер Н.Номин

Дэлхийн аварга

  • Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Олон Улсын Их Мастер О.Наранзул тэргүүлж "2025 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА" боллоо. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top