x

Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв

Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх томоохон бодлогын хүрээнд түргэн тусламжийн хүртээмж, чадамжийг сайжруулах ажил багтаж байна. Түргэн тусламж түргэн хүрч, чадварлаг үйлчилдэг байх нөхцөл, боломж, системийг улс орон даяар бүрдүүлж, бэхжүүлж чадвал аварч болох амийг аврах эрүүл мэндийн салбарын хамгийн том ажил, бодлого байх болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.

Нийслэлийн түргэн тусламжийн төв байгуулагдаад 95 жил болж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд анх удаа ажиллаж байгаад талархаж буйгаа байгууллагын ажилчид өнөөдөр илэрхийллээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь;

  • 2021 онд 326.254
  •  2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ. Сүүлийн жилүүдэд дуудлагын тоо тогтмол өсөж байгаа ба тэр дундаа хүүхдийн дуудлага 10-30 хувиар өсчээ.

Өнгөрсөн 11 сард тохиосон томуугийн оргил үед түүхэндээ хамгийн их дуудлагыг хүлээн авсан байна. 2025 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр 2787 дуудлага хүлээж авч үйлчилжээ. Түүхэндээ байгаагүй ачаалал авч ажилласан ч иргэдээс гомдол хүлээж аваагүй байна.

Ташрамд дурдахад, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ирдэг нийт талархлын 80 хувь нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирдэг байна.

Эрүүл мэндийн салбарын маш хүнд ачааг үүрч минут секунд тутамд амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж байдаг түргэн тусламжийн эмч, жолооч баг хамт олондоо маш их баярлалаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн иргэдийнхээ өмнөөс уламжлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top