Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын дөрөвдүгээр тойргийн барилдаан 12 дугаар сарын 20-21-нд 14:30 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
12 дугаар сарын 20-ны өдөр Хатант Интернэшнл - Хүлэгү Эв Монгол - АПУ Скайтел багууд барилдана. Харин 12 дугаар сарын 21-ний өдөр М Си Эс Энержи - Хамаг Монгол, Од групп - Хубилай хаан багууд барилдана.
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна. Харин Од групп 41, Эв Монгол 40, Хатан интернэшнл 38, Хубилай хаан 37, Хамаг Монгол 36, Хүлэгү 16 даваатай байгаа аж.



