x

NTV телевиз 2026 оны өвлийн, 2028 оны зуны олимпийг шууд дамжуулна

​​​​​​​Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Дэлхийн спортын ноён оргил болсон өвөл, зуны олимпын наадмуудыг Монгол Улсад шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг NTV телевиз авлаа. Дэлхийн шилдэг тамирчдын хурд, хүч, авхаалж самбаа, монгол тамирчдынхаа торгон агшин, алтан соёмбот далбаагаа мандуулах бахдам мөчүүдийг үзэгч таны байгаа газарт шууд эфирээр, дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн тайлбартайгаар, тусгай студи, анализ, хөтөлбөрүүдээр хүргэхээр бэлтгэж байна.

XXV (25-р) өвлийн олимпын наадам “Милан-Кортина 2026” Итали улсад болно

Милан-Кортинад болох олимп 1924 онд анх өвлийн олимп зохиогдож эхэлснээс хойш XXV (25) дахь удаагийнх. Өвлийн олимпын 17 өдрийн наадмыг 2026.02.05-ны пүрэв гаргаас шууд дамжуулж эхэлнэ. Нээлтийн ёслол 2026.02.06-ны баасан гарагт Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд эхлэх бол 2026.02.22-ны ням гарагт Верона хотын Верона цэнгэлдэхэд хаалтын ёслолоор өвлийн олимп өндөрлөх юм.

Итали улс олимпын наадмыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байжээ. Энэ удаагийн олимп Италид болох 4 дэх удаагийн наадам. 25 дахь удаагийн өвлийн олимп Италийн Милан, Кортина хотод болно. Энэ нь өвлийн олимпыг анх удаа 2 өөр хотод зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог. “Милан-Кортина” өвлийн олимпод оролцох тамирчид спортын 16 төрөлд 114 медалийн төлөө өрсөлдөнө.

Уг наадамд ойролцоогоор 100 улсын Үндэсний Олимпын Хороо оролцох төлөвтэй байна. 2022 оны өвлийн олимпод 91 улсын Олимпын Хороо, үүнээс Азийн Олимпын Зөвлөлийн 18 үндэсний хорооны төлөөлөгчид оролцож байв.

2022 оны өвлийн олимпын наадмын шууд дамжуулалтыг Дэлхий даяар 2 тэрбум хүн үзсэн нь 2018 оны үзүүлэлтээс 5%-иар өссөн байна. 2022 оны өвлийн олимпоор 713 тэрбум минутын контентыг дэлхий даяар түгээжээ. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 18%-иар өссөн байна.
“Бээжин 2022” олимпын үзэгчдийн 64% нь шугаман болон дижитал платформ ашиглажээ.

2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг 40 гаруй улс албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан, үзүүлнэ. Тэдгээрийн нэг нь Монгол Улс юм.

“Лос-Анжелес 2028” зуны олимп 7-р сард эхэлнэ

Олим бол олон төрлийн спортыг хамарсан, Дэлхийн эв нэгдлийн хамгийн том наадам. 1896 онд анх зохион байгуулж эхэлснээс хойш зуны олимпын XXXIV (34) дэх удаагийн наадам 2028 онд болох гэж байна.

2028 оны зуны олимп 7-р сарын 14-30-нд болно. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан шилдгийн шилдэг тамирчид 33 төрлийн спортоор өрсөлдөнө. Үүнээс 5-ыг нь 2028 оны Лос-Анжелесийн олимпод тусгайлан шинээр оруулсан. Тухайлбал: Софтбол, Крикет, Тугтай хөлбөмбөг, Лякрос, Сквош теннис шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог юм.

2024 оны Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй 10500 тамирчин оролцсон. Олимп, паралимпын үеэр дэлхийн 92 дээд амжилт эвдэгдсэн. 222 өөр орны хүмүүс ирж, 9.5 сай тасалбар борлуулагдсан нь олимпын наадмын рекорд үзүүлэлт болсон. Медалийн тоогоор 1-р байрт АНУ, 2-р байрт БНХАУ орсон. БНХАУ-ын шигшээ баг 91 медаль авсны 40 нь алт байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top