x

“Doctors” баг эхний тойргийг тэргүүллээ

Монголын Волейболын Холбооноос анх удаа зохион байгуулж буй “Хөгжлийн лиг”-ийн тэмцээний 2025/26 оны улирлын 1-р тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Арван нэгдүгээр сарын 18-ны өдөр эхэлсэн энэ тэмцээний эхний тойргийн хүрээнд 21 өдөр нийт 81 тоглолт боллоо. Үүнээс эмэгтэйчүүдийн 9 баг тус бүр 8 тоглолт, нийт 36 тоглолт хийлээ. 

Эхний тойргийн дараах байдлаар эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон “Doctors” баг тэмцээний хүснэгтийг 6 хожил, 2 хожигдолтой 19 оноотой тэргүүллээ. Тэгвэл “Prime Ilch Dynasty” болон “MMB Sport Academy” багууд адил 6 хожиж, 2 хожигдсон ч онооны зөрүүгээр 2, 3-р байрт эрэмбэлэгдлээ. Товчхондоо лигийн эхний 3 байрын төдийгүй нийт багуудын өрсөлдөөн тун ойрхон, тэнцүүхэн байна. 

 

“Doctors” баг лигийн эхний тоглолтдоо 2:3 харьцаатай “Golden Ball Lynx” багт хожигдсон. Хэдийгээр тэд тэмцээнийг хожигдлоор эхлүүлсэн ч гадаад тоглогчдоо бүрэлдэхүүндээ нэгтгэснээсээ хойш 6 тоглолт дараалан хожсон нь онцлох үзүүлэлт байлаа. Ингэхдээ бүх тоглолтдоо 3:0, 3:1 харьцаатай хожиж, бүтэн 3 оноогоо авч чадсан онцлох амжилтыг гаргасан юм. Тойргийн сүүлийн тоглолтдоо харин “Сэлэнгэ SBM” багт 3:0 харьцаатай хожигджээ. Энэ нь тэдний тус тойргоос оноо авч чадаагүй цорын ганц тоглолт нь болжээ. “Doctors” багийн бүрэлдэхүүнд Доминикан улсын тамирчин Месалина Северино, БНСУ-ын тамирчин И Жүнсил нар тоглож байна. Мөн холбогч Э.Батцэцэг, голын хаагч О.Сарангоо, довтлогч Г.Болор-Эрдэнэ, чөлөөт хамгаалагч Г.Мөнхтуул нарын “Дээд лиг”-ийн тэмцээнд тоглож байсан тамирчдаас бүрдсэн хүчтэй бүрэлдэхүүнтэй.

Удаах байрт яваа С.Алтанхундага дасгалжуулагчтай “Prime Ilch Dynasty” багийн хувьд лигийн туршлагатай тамирчид болон чадварлаг залуу тамирчдаас бүрдсэн хүчтэй бүрэлдэхүүнтэй баг юм. Багийн бүрэлдэхүүнд 2019, 2025 оны "Дээд лиг"-ийн аварга, спортын мастер Э.Бадамцэцэг, 2019 оны "Дээд лиг"-ийн хүрэл медальт, спортын мастер Б.Ууганчимэг, спортын мастер Б.Дэлгэр-Уянга, спортын мастер Э.Пүрэвжаргал нарын чадварлаг тоглогчид багтаж байна. Тэд ч мөн адил 2-р тойргоос гадны 2 тоглогч бүрэлдэхүүндээ нэгтгэхээр төлөвлөөд байгаа аж. Эхний тойрогт тус баг 6 хожиж, "Doctors", "MMB" багуудад хожигдсон юм. 

“MMB Sport Academy” багийн хувьд тэмцээний хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Багийн дасгалжуулагчаар гавьяат багш, ОУХМ Д.Солонго болон МВХ-ны 2025 оны шилдэг дасгалжуулагч, спортын мастер А.Мөнх-Эрдэнэ ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн жилийн өсвөрийн УАШТ-д алтан медаль хүртсэн багийн бүрэлдэхүүндээ суурилж тус багийг бүрдүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд “Дээд лиг”-ийн туршлагатай нэг л тоглогч байгаа нь багийн ахлагч, спортын мастер Л.Баянхангай юм. Бусад тоглогчдын хувьд 2007-2010 оны хооронд төрсөн залуу тамирчид байна. Тэд хэдийгээр насаар бага ч багийн нэгдмэл уур амьсгал, ойлголцол, багийн жигд тоглолтоороо 8 тоглолтоос 6 хожил аваад байна. Ингэхдээ "Doctors", "Хантайшир" багуудад хожигдсон. “MMB" багийн дасгалжуулагч нар тамирчдаа өнгөрсөн зунаас эхлэн тэмцээнд нь бэлджээ.

  

“Golden Ball Lynx” багийн хувьд эхний тойргийн 8 тоглолтоос 5 хожил нийт 13 оноо авсан. “Golden Ball” сургалтын төвөөс гарч ирсэн тамирчдаас бүрдсэн энэ багт ОУХМ С.Пүрэвжаргал, ОУХМ А.Наранчимэг нарын туршлагатай тоглогчид хүч нэмэн "Хөгжлийн лиг"-ийн тэмцээнд оролцож байна. Бүрэлдэхүүний бусад залуу тоглогчдын хувьд багийн тоглолт, өөрсдийн тогтсон тоглолтын арга барилаараа тоглож байгаа нь тэдний гол давуу тал болж байна. Тус багийн хувьд эхний тойрогт хүснэгтийн тэргүүн байрт яваа "Doctors" багийг хожсон ч "MMB", "Prime Ilch", "MUBSI" багуудад 3:0 харьцаатай хожигджээ.

Тэдний араас "Хантайшир", "Сэлэнгэ", "MUBSI 3х3" багууд ердөө нэг нэг онооны зөрүүтэй 5, 6, 7-р байрт нэхэж явна. Өөрөөр хэлбэл 4 болон 7-р байрт бичигдэж байгаа багуудыг хооронд нь ердөө 3 оноо л зааглаж байна. Тус багуудад 2-р тойрогт амжилтаа ахиулж хүснэгтийн байр ахиа бүрэн боломж бий. Одоогоор 7-р байрын баг 1-р байрын багаас 9 оноо л хоцорч байна. 

Зарим багуудын хувьд тэмцээний өмнө тоглогчдоо бүрдүүлсэн байгаа учраас багийн тоглолт, ойлголцлыг суулгахад тодорхой хугацаа шаардлагатай байна. Тиймээс “Хөгжлийн лиг”-ийн багууд тоглолтоос тоглолтод ахиц гаргаж, улмаар хоёрдугаар тойргоос бүх багийн тоглолт чангарч, өрсөлдөөн илүү ширүүн явагдах нь тодорхой байна. Одоогоор энэ тэмцээний бүх баг ямар нэгэн байдлаар хожиж бас хожигдсон тэнцүүхэн өрсөлдөөн гарч байгаа юм. Мөн дараагийн тойргоос багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд гадаад тоглогчид ч авах боломжтой. 

Нийт хоёр тойргийн тоглолтын дараа буюу баг тус бүр 16 тоглолт хийсний дараа эхний 2 байрт шалгарсан багууд “Дээд лиг”-ийн эрхийн төлөө тоглох боломжтой болно. Эхний 2 байрын баг тэмцээний аваргын төлөө өрсөлдөх бол 3, 4-р байрын багууд шууд хүрэл медалийн төлөө тоглох юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top