x

Европын 16 багийн оролцоотой шинэ сагсан бөмбөгийн лиг байгуулагдана

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/ 2027 онд Европын клубүүдийн шинэ тэмцээн эхлүүлэх төлөвлөгөөг Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоотой /НБА/ хамтран боловсруулж байгаа талаар ФИБА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклис мягмар гарагт мэдэгджээ. 

“Энэхүү ажил биеллээ олно гэж би бодож байна. Гэхдээ бидэнд НБА-ийн холбогдох зөвлөлүүд болон ФИБА-ийн Төв зөвлөлийн зөвшөөрөл хэрэгтэй. 2027 оны 10 дугаар сар бол бодит байдалд тулгуурласан зорилтот хугацаа юм. Энэ бол Дохад болох ФИБА-гийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөшгийг хааж, Европын клубүүдийн сагсан бөмбөгийн ертөнцийг эергээр бүрдүүлэх шинэ төсөл рүү шилжих хамгийн тохиромжтой цаг үе юм” гэж А.Загклис ФИБА-гийн жил тутмын цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Европын 16 баг оролцох мэргэжлийн эрэгтэйчүүдийн лиг байгуулахаар төлөвлөж байгаагаа ФИБА-гийн Европ дахь салбар болон НБА энэ оны гуравдугаар сард зарласан билээ. НБА-ийн Европ болон Ойрх Дорнод хариуцсан гүйцэтгэх захирал Жорж Айвазоглу өмнө нь Лондон, Парис, Ром, Берлин, Барселона зэрэг хотуудыг зохион байгуулах боломжтой газруудаар нэрлэсэн боловч тэмцээний албан ёсны нэр, эхлэх огноог эцэслэн тогтоогоогүй байна.

А.Загклис уг тэмцээн нь зөвхөн НБА-ийн "бүтээгдэхүүн" бус, харин хамтарсан ажил байх болно гэдгийг онцолжээ. “Би үүнийг НБА-ийн тэмцээн гэж нэрлэхгүй, учир нь ФИБА​ нэг хэсэг нь байх болно. Харин НБА-ФИБА-гийн тэмцээн гэж нэрлэхийг хүсвэл би санал нийлнэ. НБА бол энэ төслийн нэг хэсэг юм” гэж тэрбээр тайлбарласан байна.

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top