x

Токиогийн “Их дуулга”-д Монголын 16 жүдоч өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбооны хуанлид багтсан “Их дуулга” ангиллын 2025 оны сүүлийн тэмцээн Японы Токио хотод энэ сарын 6-нд эхэлнэ.

Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 43 орны 320 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. “Бага ДАШТ” хэмээн нэрлэдэг энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй долоон жүдоч оролцохоор пүрэв гарагт Японыг зорих гэж байна. 2008 оноос зохион байгуулж буй Токиогийн “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, эрэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, -78 кг-д О.Хүслэн нар зодоглоно.

Өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга”-д 14 жингээс 13-т нь япончууд түрүүлсэн бол Оросын Матвей Каниковский алтан медаль хүртсэн цорын ганц гадаад бөх болж байсан юм. Харин манай улсаас өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа хүрэл медалиар энгэрээ мялааж, Ё.Басхүү, Л.Сосорбарам, Ж.Анударь, К.Ёолк нар V, А.Энхбаяр VII байрт шалгарч байв. 2023 онд Ё.Басхүү мөнгө, Л.Сосорбарам хүрэл медальтай эх орондоо ирсэн юм. 2022 онд мөн л Ё.Басхүү, Л.Сосорбарам нар хүрэл медаль зүүсэн. Энэхүү тэмцээнд түрүүлсэн цорын ганц монгол жүдоч нь гавьяат тамирчин О.Ууганбаатар бөгөөд 2017 онд Токиогийн “Их дуулга”-д төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй. 

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнээс өнөөдрийн байдлаар 10 алт, долоон мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top