ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний улирлыг эрсдэл багатай даван туулахад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтран ажиллах уриалга дэвшүүллээ.
Үүнд:
-Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох тухай Засгийн газрын 2025 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх
-Бага насны хүүхэдтэй, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудыг цахим хэлбэрээр ажиллуулах,
-Шинэ жилийн баяр зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, спорт, соёл урлагийн үйл ажиллагааг хязгаарлах
-Амны хаалтаа зүүж эрсдэлээс хамгаалах,
-Ажилтан, албан хаагчдын биеийн дархлааг дэмжиж, витамин С-ээр баялаг чацаргана, аньс, нэрс, аарц, халуун сүү зэргийг ажлын байран дээр өгөх зэргээр байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалав.




