2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар, Улсын хэмжээнд эмнэлэгт 3,006 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь (2,641) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8.5 хувиар нэмэгдсэн байна.
Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 1.4 хувь (42) байна.
Эрчимт эмчилгээний тасагт 79 хүүхэд эмчлүүлж байгаагаас 81 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 20.3 хувиар өссөн байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2879 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай 76.5 хувь (2202) нь байна.
Өмнөх өдрөөс 13.5 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд орны ачаалал нэмэгдэж 1138 орыг дэлгэн ажиллуулж байна.
24 цагийн дотор 847 орыг нэмж дэлгэсэн байна.




