x

Кюрасао анх удаа ДАШТ-д оролцох эрх авч түүх бүтээлээ

Кюрасао хэмээх арлын улсын хөлбөмбөгчид лхагва гарагт шилжих шөнө Ямайкийн шигшээ багтай талбайд нь тоглож, 0:0 харьцаагаар тэнцсэнээр 2026 онд болох ДАШТ-д оролцох эрхээ авч, шуугиан тарилаа.

Ингэснээр Кюрасаогийн шигшээ баг 12 оноотой болж, В хэсгийг тэргүүлсэн бол хоёрдугаарт Ямайкийн баг /11 оноо/, гуравдугаарт Тринидад ба Тобаго улсын шигшээ баг /9 оноо/ бичигдэж, сүүлчийн байранд Бермудын арлуудын баг оржээ.

Кюрасаогийн шигшээ багийн дасгалжуулагчаар Нидерландын иргэн, 78 настай Дик Адвокат 2024 оны нэгдүгээр сараас хойш ажиллаж байгаа юм. Өмнө нь тэрбээр Оросын “Зенит” баг /2006-2009 он/, Оросын шигшээ багийг /2010-2012 он/ удирдаж байв. Түүний удирдлага дор “Зенит” баг ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн, УЕФА-гийн цомын ба Супер цомын тэмцээнүүдэд /2008 он/ түрүүлсэн юм.

Мөн тэрбээр Нидерланд, Бельги, Серб, Өмнөд Солонгос, Иракийн шигшээ багууд, түүнчлэн Нидерландын ПСВ, АЗ, "Утрехт", "Фейенорд" багууд, Туркийн "Фенербахче" багийг дасгалжуулж байжээ.  

Өмнө нь ДАШТ-2026-д оролцох болзлыг Мексик, АНУ, Канад, Япон, Иран, Өмнөд Солонгос, Иордан, Австрали, Узбекистан, Шинэ Зеланд, Аргентин, Эквадор, Бразил, Колумб, Уругвай, Парагвай, Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде, ӨАБНУ, Катар, Англи, Саудын Араб, Сенегал, Кот-д'Ивуар, Франц, Хорват, Португал, Норвег, Герман, Нидерланд, Испани, Бельги, Австри, Швейцар, Шотланд гэсэн 39 улсын багууд хангаад байсан бол арлын улсын хөлбөмбөгчид нэмэгдсэнээр 40 боллоо. 

Ийнхүү 150 мянган хүн амтай Кюрасао нь ДАШТ-д оролцох хамгийн цөөн хүн амтай улс болж түүхэнд бичигдэж байна. Өмнө нь 2018 онд 400 мянган хүн амтай Исланд улсын шигшээ баг тус тэмцээнд оролцож байжээ. 

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top