x

Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа

Хэсгээ тэргүүлсэн Испани, Бельги, Австри, Швейцар, Шотландын хөл бөмбөгийн шигшээ багууд 2026 оны ДАШТ-ий сүүлчийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Урьдчилан шалгаруулах шатны сүүлчийн тойргийн тоглолтод Шотландын баг Данийн шигшээг 4:2 харьцаагаар буулган авснаар хэсгийн шатны гол өрсөлдөгчөө оноогоор илүүрхсэн байна. Ийнхүү шотландчууд 1998 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцох эрхээ авлаа.  

Австрийн хөлбөмбөгчид Босни-Херцеговина улсын багтай 1:1, испаничууд өөрийн талбайд Туркийн багтай 2:2-оор тус тус тэнцсэн бол бельгичүүд талбайдаа Лихтенштейний багийг 7:0-ээр бутниргэжээ. Харин Швейцарын баг Косовогийн шигшээтэй талбайд нь 1:1-ээр тэнцсэн байна. Ийнхүү дээр дурдсан 5 баг хэсгээ тэргүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа.

Өмнө нь, ДАШТ-2026-д оролцох болзлыг Мексик, АНУ, Канад, Япон, Иран, Өмнөд Солонгос, Иордан, Австрали, Узбекистан, Шинэ Зеланд, Аргентин, Эквадор, Бразил, Колумб, Уругвай, Парагвай, Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде, ӨАБНУ, Катар, Англи, Саудын Араб, Сенегал, Кот-д'Ивуар, Франц, Хорват, Португал, Норвег, Герман, Нидерланд гэсэн 34 улсын шигшээ багууд хангаад байсан бол одоо 39 болж байна.  

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top