x

Герман, Нидерландын шигшээ багууд ДАШТ-2026-гийн эрхээ баталгаажууллаа

Өчигдөр Лейпциг хотод болсон сонгон шалгаруулах тэмцээний финалын шатанд Герман улсын хөл бөмбөгийн шигшээ баг Словакийн багийг 6:0 харьцаагаар хожсоноор ДАШТ-2026-д оролцох эрхээ авлаа.

Өмнө нь есдүгээр сард болсон эхний тоглолтод Словакийн шигшээ 0:2 харьцаагаар хожсон юм. Энэ удаад Германы баг тоглолтын эхний үеэс илт давамгайлж эхлэв. 18 дахь минутад довтлогч Ник Вольтемаде эхний гоолыг оруулсан бол Лерой Сане дубль хийж, Серж Гнабри, Ридле Баку, Ассан Уэдраого нар тус бүр нэг гоол орууллаа.

Ингэснээр Германы баг 15 оноотой болж, сонгон шалгаруулах тэмцээний А хэсгийг тэргүүлсэн бол 12 оноотой Словакийн шигшээ,  9 оноотой Умард Ирландын баг хоёр ба гуравдугаарт байруудад шалгарч, бусад хэсгийн багуудтай нэмэлт тоглолт хийхээр боллоо. Харин оноо аваагүй Люксембургийн баг тэмцээнээс хасагдаж байна.  

Мөн өдөр Нидерландын шигшээ баг сонгон шалгаруулах тэмцээний сүүлчийн шатанд 4:0 харьцаагаар Литва улсын багийг хожсоноор нийт 20 оноотой болж, G хэсгийг тэргүүллээ. Хоёрдугаар байрт орсон Польшийн шигшээ баг бусад хэсгээс шалгарсан багтай нэмэлт тоглолт хийнэ.

Германы баг ДАШТ-д /1954, 1974, 1990, 2014/ дөрвөн удаа түрүүлснээс гадна мөнгө, хүрэл медалиуд хүртэж байсан бол  Нидерландын хөлбөмбөгчид ДАШТ-ий финалд гурван удаа /1974, 1978, 2010/ шалгарснаас гадна 2014 онд хүрэл медаль хүртжээ.

Одоогийн байдлаар ДАШТ-2026-д оролцох болзлыг Мексик, АНУ, Канад, Япон, Иран, Өмнөд Солонгос, Иордан, Австрали, Узбекистан, Шинэ Зеланд, Аргентин, Эквадор, Бразил, Колумб, Уругвай, Парагвай, Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде, ӨАБНУ, Катар, Англи, Саудын Араб, Сенегал, Кот-д'Ивуар, Франц, Хорват, Португал, Норвег гэсэн 34 улсын шигшээ багууд хангаад байна.

АНУ, Канад, Мексикиийн 16 хотод 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19 хүртэлх явагдах ДАШТ-д 48 улсын шигшээ багууд оролцохоос 16 нь Европ тивийг төлөөлнө. Тус тэмцээний сугалаа ирэх 12 дугаар сарын 5-нд Вашингтон хотод явагдана.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top