Үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид маань НЬЮ-ЙОРК хотод зохиогдсон Bill Farrell Memorial тэмцээнд амжилттай оролцоод цаашлаад хамтарсан бэлтгэлүүдээ АНУ-ын багуудтай хийж эхэллээ.
Эрэгтэй баг маань шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү нарын удирдлаган доор Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэл хийж байгаа ба цаашлаад Лихай Их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана.

Харин эмэгтэй багийн хувьд шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатарын удирдлаган доор "Колорадо Спрингс" Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлдээ ороод байна.




