x

“Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа

“Лос-Анжелес-2028” Олимпын наадмыг зохион байгуулагчдын лхагва гарагт танилцуулсан тэмцээний хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 100 м-ийн гүйлтийн тэмцээнээр наадам эхлэхээр болжээ. Ингэснээр тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ердийнхөөс эрт зарлалаа. 

Олимпын наадам 2028 оны долоодугаар сарын 14-нд болох нээлтийн ёслолоор эхэлж, долоодугаар сарын 30-нд болох хаалтын ёслолоор өндөрлөнө. Олимпын түүхэн дэх хамгийн том наадамд 11 200 тамирчин спортын 51 төрлөөр 49 цэнгэлдэхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Багийн спорт бүрд эрэгтэй багуудтай тэнцүү буюу түүнээс дээш тооны эмэгтэйчүүдийн баг оролцох бөгөөд нийт тамирчдын 50.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Наадмын эхний өдөр буюу долоодугаар сарын 15-нд эмэгтэйчүүдийн төрөлд хамгийн олон финалын тоглолтууд болно. Хамгийн эхний тэмцээн нь эмэгтэйчүүдийн триатлон байх бөгөөд эмэгтэйчүүд 100 м-ийн зайд гүйснээр эхэлнэ. “Бид наадмыг гайхалтайгаар эхлүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд эхний өдрийг дэлхийн хамгийн хурдан эмэгтэй тамирчдын тэмцээнээр эхлүүлэхийг хүсэж байна” гэж “Лос-Анжелес-2028” наадмын спорт хариуцсан дарга Шана Фергюсон хэлжээ.

Зохион байгуулагчид усанд сэлэлт болон хөнгөн атлетикийн төрлүүдийг уламжлалт хуваариас өөрчилсөн тул нээлтийн ёслол болох “SoFi” цэнгэлдэх хүрээлэнд наадмын хоёр дахь долоо хоногт усанд сэлэлтийн тэмцээнүүдийг зохион байгуулах боломжтой болсон байна. Тэгвэл хөнгөн атлетикийн тэмцээн уралдаанууд наадмын эхний долоо хоногт болох бол хоёр дахь долоо хоногт усанд сэлэлтийн тэмцээнүүд явагдах ажээ.

Харин долоодугаар сарын 29-нд болох “Супер бямба гараг”-ийн тэмцээний хуваарьт 23 спортын 26 финалын тоглолт багтсан бөгөөд үүнд алт болон хүрэл медалийн төлөөх багийн 15 тоглолт, ганцаарчилсөн төрлийн 15 финалын тэмцээн багтжээ. Энэ өдөр хөнгөн атлетик, сагсан бөмбөг, элсний волейбол, бокс, крикет, гольф, хөл бөмбөг, усанд сэлэлт, теннисний аваргууд шалгарна. Харин сүүлчийн алтан медальтнууд хаалтын ёслолын өмнөхөн усанд сэлэлтийн төрлөөс тодорно.

Зохион байгуулагчид марафон гүйлтийн тэмцээнийг наадмын сүүлийн амралтын өдрүүдэд товлосноор эмэгтэйчүүдийн марафоныг долоодугаар сарын 29-нд, эрэгтэйчүүдийн тэмцээнийг долоодугаар сарын 30-нд тус тус явуулахаар болжээ. Олимпын тэмцээн уралдаануудыг үзэхэд зориулан ойролцоогоор 14 сая тасалбар худалдаалах бөгөөд үнийн дэлгэрэнгүй мэдээллийг дараа зарлах боловч динамик буюу хөдөлгөөнт үнэ нэвтрүүлэхгүй гэж Ш.Фергюсон хэлсэн байна.

АНУ даяар зохион байгуулах хөл бөмбөгийн тэмцээний дэлгэрэнгүй хуваарь болон Лос-Анжелесын Паралимпын наадмын уралдаан тэмцээнүүдийн хуваарийг мөн дараа танилцуулах ажээ. Лос-Анжелесын Олимпын тасалбарын бүртгэл нэгдүгээр сард эхэлнэ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top