Хятадын үндэсний спортын XV наадмын эмэгтэйчүүдийн 200 м-ийн холимог сэлэлтийн төрөлд Хэбэй мужийн 13 настай Ю Зиди 2 минут 7.41 секундийн амжилтаар түрүүлснээр Азийн дээд амжилтыг тогтоожээ.
Ю Зиди энэ оны тавдугаар сард үндэсний усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээний уг төрөлд 2:10.63 минутын амжилтаар хоёрдугаар байрт шалгарснаар энэ төрөлд 12 настай тамирчны хамгийн өндөр амжилтыг үзүүлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ авч байв.
Улмаар долоодугаар сард Сингапурт болсон ДАШТ-ий үеэр Ю Зиди хувийн дээд амжилтаа 2:09.21 минут болгон ахиулжээ. Азийн өмнөх дээд амжилтыг 2012 оны Лондоны Олимпын үеэр Хятадын тамирчин Е Шивэнь 2:07.57 минутын амжилтаар тогтоож байсан билээ.
Эх сурвалж: Xinhua



