x

К.Роналду 2026 оны дэлхийн аваргаар зодог тайлахаа мэдэгдлээ

Португалын хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ түүний хувьд “эргэлзээнгүй” сүүлчийнх нь байх болно хэмээн мэдэгджээ.

Мягмар гарагт К.Роналду Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болж буй “Tourise Summit” уулзалтын үеэр CNN телевизийн сэтгүүлч Бекки Андерсонд ярилцлага өгөх үеэрээ “Би тэр үед 41 настай байх тул том тэмцээний чухал мөч байх болно гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.

Их спортоосоо хэзээ бүрмөсөн зодог тайлах талаар К.Роналду хэлэхдээ “Би цаг мөч бүрийг нандигнан өнгөрүүлж байгаа, гэхдээ би удахгүй гэж хэлсэн бол үнэхээр л удахгүй гэсэн үг, учир нь би хөл бөмбөгийн төлөө бүхнээ зориулсан” гэв. Тэрбээр Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулсан гоолын тоогоор дээд амжилт эзэмшдэг билээ.

“Миний хувьд сүүлийн 25 жилийн турш тоглолтод оролцож байна. Би өөрийн чадах бүх зүйлийг хийсэн. Клубүүд, мөн шигшээ багуудад янз бүрийн цаг мөчид олон амжилт гаргалаа. Би үнэхээр бахархаж байна, тиймээс яг энэ цаг мөчөөсөө таашаал авч, энэ мөчдөө амьдарч байна” гэж тэрбээр хэлжээ. К.Роналду шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглохдоо нийт 143 гоол оруулсан бөгөөд таван ДАШТ-д гоол оруулсан анхны эрэгтэй тоглогч болсон юм.

Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн том буюу 48 баг оролцох ДАШТ 2026 оны зургаадугаар сарын 11-нд АНУ, Мексик, Канадад эхэлнэ. ДАШТ-ий сугалаа ирэх 12 дугаар сарын 5-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотын Кеннедийн нэрэмжит төвд болох юм.

“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр, энэ оны эхээр К.Роналду “Аль-Наср”-тай байгуулсан гэрээнийхээ дараа спортын ертөнцөөс төрсөн анхны тэрбумтан болсон билээ.

К.Роналду мөн Португалын 16 хүртэлх насныхны клубт тоглодог хүү Криштиану Жуниор нь талбай дээр өөрөөс нь илүү сайн тоглогч болно гэдэгт найдаж байгаагаа хэлжээ. “Хүмүүс бид хэнийг ч өөрөөсөө илүү байгаасай гэж хүсдэггүй шүү дээ. Гэхдээ миний хувьд хүүхдүүд маань надаас илүү байвал би түүнд хэзээ ч атаархахгүй, надад итгээрэй” хэмээн тэрбээр ярьсан байна. К.Роналду хүүгээ аз жаргалтай байж, өөрийнх нь хүү болж төрснийхөө төлөө ямар нэгэн дарамтыг туулахгүй байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлээд, эцэг хүний хувьд би түүнд хүссэн зүйлээ хийхэд нь туслах болно гэж ярилаа.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top