x

Г.Чулуунсүх, Л.Сумъяа нар Бишкект төрийн дууллаа эгшиглүүлэв

Киргизийн Бишкек хотноо болсон 2025 оны насанд хүрэгчдийн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 88 орны тамирчид оролцож, спорт, байлдааны болон пара самбо гэсэн ангиллаар аваргуудаа тодрууллаа. Монголын шигшээ багийн тамирчид нийт хоёр алт, таван хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүлэв.
Пара самбын төрөлд гавьяат тамирчин, паралимпын хүрэл медальт Б.Ууганхүүгийн удирдлага дор анх удаа гурван тамирчин оролцож, нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ. 79 кг-ын жинд Г.Чулуунсүх түрүүлж, алтан медаль хүртэн төрийн дууллаа Бишкект эгшиглүүлсэн бол -98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох хүрэл медаль хүртсэн байна.
Спорт самбын төрөлд 64 кг-ын жинд Л.Сумъяа алтан медаль хүртэж, Монголын төрийн дууллыг хоёр дахь удаагаа эгшиглүүлсэн бол дэлхийн аварга, хошой мөнгөн медальт Д.Пүрэвдорж +98 кг-ын жинд хүрэл медаль авснаар дэлхийн аваргын иж бүрэн медальтан боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 54 кг-д Н.Баярмаа, байлдааны самбын 64 кг-д Ц.Төгсболд, эмэгтэйчүүдийн ангилалд Э.Номинтуяа нар хүрэл медаль хүртэж, Монголын нийт медалийн тоог долоод хүргэв.

Эх сурвалж: Монголын самбо бөхийн холбоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top