x

Байт харвааны “360” төсөл “Бөртэ чоно-2018”-ын эзнээр тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ чоно-2018” шилдгийн шилдгүүдээ тодруулах арга хэмжээ өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.

“Бөртэ чоно” арга хэмжээнд энэ жил шинээр шилдэг биеийн тамирын багш, шилдэг олимпийн зөвлөл, шилдэг спортын холбоод, шилдэг ерөнхийлөгч зэрэг олон номинаци нэмэгдсэн. 

Энэ оны шилдэг бүтээн байгуулалтаар Байт харвааны "360" төсөл шалгарлаа. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” уриатай Олимпизмийг хөгжүүлэх, байт харвааны спортын тамирчдыг бэлтгэлжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн энэ төсөл маш олон хүний хандив, сэтгэлийн дэмжлэгээр бүтсэн билээ. Мөн уг төсөлд онцгойлон тодотгохоор нэг зүйл бол Монгол улсдаа бүтээсэн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл Дэлхийн хамгийн том Олимпын таван цагираг юм.

Мөн уг бүтээн байгуулалтын ажлыг санаачилан, дэмжин ажилласан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан 2018 оны Спортын холбоодын шилдэг ерөнхийлөгчөөр шалгарлаа.  

“360” төслийг Монголын байт харвааны холбооны УЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэсэн юм. Төслийг 2018 оны тавдугаар сарын 30-наас эхлэн 58 хоногт багтаан босгосон бөгөөд амжилттай хэрэгжихэд 1400 иргэд, тамирчидын хандив, дэмжлэг, оролцоотойгоор бүтээн байгуулжээ. 

Монголын байт харвааны холбооны УЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд
Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан

“Бөртэ чоно” 2018 оны оны шилдгүүдээр:

Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпийн зөвлөл

Арга зүйч: Ж.Даваасүрэн – ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпийн зөвлөлийн арга зүйч

Сэтгүүлч: С.Шижирбат “ETV” телевизийн спортын сэтгүүлч

Клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб

Шүүгч: Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг

Менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо

Бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо

Хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо

Олимпийн бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо

Олимпийн төрөл: Гимнастик болон жүдо бөхийн холбоо

Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан

Ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан /бокс/

Залуу тамирчин: Л.Сосорбарам /жүдо бөх/

Дасгалжуулагч: Ж.Ганхуяг /буудлага/, С.Эрдэнэ-Очир /хөлбөмбөг/, А.Мэргэн /шайбтай хоккей/

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан /чөлөөт бөх/

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ийн мөнгөн медальт Л.Отгонбаатар, эмэгтэй тамирчнаар боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нар тодорлоо.

Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, шилдэг эмэгтэй тамирчнаар чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Азийн наадмын алт, хүрэл медальт, буудлагын ОУХМ Г.Нандинзаяа нар гаргасан амжилтаараа тэргүүллээ.

“Бөртэ чоно” шагналын эрэгтэй, эмэгтэй тамирчид болон багийн шилдгүүдийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн санал асуулгад 100 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ. 

2017 оноос эхлэн шилдгийн шилдэг тамирчинд олгож эхэлсэн шилжин явах цомын эзнээр Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг тодрон, цомын эзэн боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 43 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 48 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 56 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 1 цаг 5 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 13 цаг 18 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 21 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 21 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 23 цаг 5 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 23 цаг 19 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 51 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top